Сургалт

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх ба өөр мэргэжлийн суурьтай хүмүүст сэтгүүл зүйн боловсрол олгож сэтгүүлчдийн эгнээг өргөжүүлснээр Монгол улсад чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, улмаар ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой ажилладаг. Түүнчилэн, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, технологи ба мэдээлэллийн орчны өөрчлөлттэй холбоотой хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтныг мэргэшүүлэх, иргэдийн хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр олон нийтийн хэвлэл мэдээллийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээлэлтэй зөв харьцах, улмаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэх боломж бололцоог нь хангах зорилгыг хэрэгжүүлж байна. Ямар ч төрөл, сэдвийн сургалтыг зохион байгуулахдаа дадлага давамгайлсан арга буюу сургалтад оролцогсдод ур чадварыг эзэмшүүлэх хийнгээ суралцах боломжийг олгодог. Энэхүү сургалтын арга технологи болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан цаг үеийн сэдвийн сургалтууд нь Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын онцлог имиджийг бүрдүүлсэн гэж салбарынхан болон харилцагч олон улсын байгууллагууд үздэг.