Сэтгүүл зүйн дээд курс

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сургалтын алба нь сургалтын өвөрмөц технологи буюу дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол, дадлыг эзэмшсэн сэтгүүлч бэлтгэдэг. Сургалтын алба нь 1996 оноос “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд анхны элсэлтээ авч Сэтгүүл зүйн дээд курсээр тогтмол үйл ажиллагаагаа эхэлсэн. СЗДК нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй идэвхтэн бичигчид, өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүст сэтгүүл зүйн мэргэжил олгох зургаан сарын сургалт юм.

Хэтийн зорилго-Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх сургалтын стандартыг тогтоодог төв болох.

Эрхэм зорилго-Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах нь Хэвлэлийн Хүрээлэнгийн эрхэм зорилгын нэг мөн.

Бидний зарчим-Аливаа явцуу ашиг сонирхлоос ангид байж, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмыг дээд зэргээр баримтлан ажиллана.
Одоо байгаа мэдээллийг энд оруулах
Сургалтын агуулга: Эхний гурван сар оюутнууд сэтгүүлчийн ажлын үндсэн арга барилд суралцана. Тухайлбал:
Мэдээлэл цуглуулах, ярилцлага авах, судалгаа, сурвалжлага хийх болон бичлэгийн төрөл зүйл, хэл найруулга болон ёс зүйн сэдвүүдийг үзэж, компьютер ашиглан, сонины эх бэлтгэж, гэрэл зураг авч сурна. Эдгээрийг гол төлөв сонины сэтгүүл зүйд тулгуурлан үзэх ба сүүлийн гурван сард электрон /Радио, телевиз, цахим/ хэвлэлийн онцлогтой танилцахын зэрэгцээ интернетийг ашиглах, радио, телевизийн эвлүүлгийг компьютер дээр хийх чадвар эзэмшинэ. Мөн өдөр тутмын сонин, радио, телевизэд хоёр долоо хоногийн хугацаатай дадлага хийж, өөрсдийн сурсан зүйлийг бататган харуулах “Нэг зуун ная” сонин гаргаж, дипломын ажил хамгаална. Суурь сэтгүүл зүйн үндсэн хичээлд дараах агуулга ордог.
СУУРЬ СЭТГҮҮЛ ЗҮЙ:
1. МЭДЭЭ /Сонин, радио, телевиз, цахим хэвлэл/
2. ЯРИЛЦЛАГА /Сонин, радио, телевиз/
3. СУРВАЛЖИЛГА, ХӨРӨГ /Сонин, радио, телевиз/
4. ӨГҮҮЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ /Сонин, радио, телевиз/
5. РЕДАКЦЫН ӨГҮҮЛЭЛ /Сонин, радио, телевиз/
6. ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙ
7. ЁС ЗҮЙ
8. СОНИНЫ ДИЗАЙН
9. ФОТО СЭТГҮҮЛЗҮЙ