Open data буюу “Нээлттэй өгөгдөл”төсөл 2018

2018-09-15

“Open data” буюу “Нээлттэй өгөгдөл”төслийн хүрээнд Нээлттэй өгөгдлийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол улсад өгөгдлийг нээлттэй болгох, өгөгдлийн хэрэглээг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх “Open data day” арга хэмжээг зохион байгууллаа. ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй уг үйл явдлын үеэр ЗГХЭГ-аас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг төсөл”-өөс Open data гэж юу болох тухай, өгөгдлийг нээлттэй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй зарим төсөл, тухайлбал дата сэтгүүл зүйг дэмжих “Open data” төсөл, “Шилжилт хөдөлгөөн, эмзэг бүлгийн талаарх дата” төсөл, Хакатон гэж юу болох талаар цаг үеийн шинэлэг мэдээлэл өглөө.