“Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь” төсөл 2019

2019-06-01

НҮБХАС-ийн “Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд “Жендэрийн мэдрэмж ба жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт гарын авлагыг редакц, сэтгүүлчдэд зориулсан бэлтгэж, өдөр тутмын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулсан билээ. Санамж бичигт дөрвөн телевиз, гурван сайт, хоёр өдөр тутмын сонин, нэг радио нийт 10 байгууллага нэгдэж, “Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих аян”-д оролцохоо илэрхийлсэн юм. “Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих аян”-ы пэйжийг нээн, аяны хүрээнд  мэргэжлийн байгууллага болон сэтгүүлчдийн дунд “Жендэрийн мэдрэмжтэй редакц”, “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч” уралдааныг зохион байгуулсан.