“Тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлах нь” Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нарыг чадавхжуулах 7 хоногийн сургалтыг Австралийн мэргэжилтэн Марсали Макиннонтой, Заах арга зүйн 7 хоногийн сургалтыг Данийн сэтгүүлзүйн сургуулийн багш, сэтгүүлч, олон улсын зөвлөх Флемминг Сайерсентэй хамтран зохион байгуулав. Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар суралцсан зүйлсээ хэрэгжүүлж, бусад их, дээд сургуулийн багш нартай хуваалцах зорилгоор “Хөгжлийн сэтгүүлзүй” сэдвээр их дээд сургуулийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, МУИС, РТДС, Отгонтэнгэр ИС, Орхон ИС, Их засаг ИС, Зохиомж ДС, Их Монгол ИС зэрэг сургуулийн нийт 12 багшийг хамруулав.