Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр 2015 он

2015-05-15

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааны мэдээлэл бүрдүүлэх ажил 2015 оны 01 дүгээр сараас эхэлж 2015 оны 5 дугаар сарыг хүртэл үргэлжиллээ. Энэ хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн бааз
дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 280 орчим, орон нутагт ажиллаж буй 150 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл бүрдүүллээ.

Судалгааны мэдээллийг урьд жилүүдийн адил хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрийн онцлогийг харгалзсан 30 – 35 асуулт бүхий анкетыг ашиглан бүрдүүлсэн. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж, зарим тохиолдолд цахим шуудангаар мэдээлэл авлаа. Харин хөдөө орон нутгийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудангаас гадна утсаар ярилцлага хийсэн болно.

2015 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 411 мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, радио, телевиз/ тогтмол ажиллаж байсан бөгөөд эдгээрийн 92 хувь нь буюу 376 нь мониторингийн судалгаанд хамрагдаж мэдээллээ ирүүллээ. Мөн “Монголын сайтын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо” зэрэг холбоодод бүртгэлтэй мэдээллийн сайтуудын товч мэдээллийг оруулсан болно.

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас