“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааны мэдээлэл бүрдүүлэх ажил 2016 оны 01 дүгээр сараас эхэлж 2016 оны 5 дугаар сарыг хүртэл үргэлжиллээ. Энэ хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн бааз дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 260 орчим, орон нутагт ажиллаж буй 130 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл бүрдүүллээ.
Судалгааны мэдээллийг бүрдүүлэхдээ урьд жилүүдийн 30 – 35 асуулт бүхий анкетыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрт илгээсэн. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд редакцийн холбогдох хүмүүстэй биечлэн уулзаж болон зарим тохиолдолд цахим шуудангаар мэдээллээ авсан болно. Харин хөдөө орон нутгийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудангаас гадна утсаар ярилцлага хийлээ.
2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 387 мэдээллийн хэрэгсэл / сонин, сэтгүүл, радио, телевиз/ тогтмол ажиллаж байсан бөгөөд эдгээрийн 90 хувь нь буюу 350 нь Хэвлэлийн Хүрээлэнгийн
мониторингийн судалгаанд хамрагдаж мэдээллээ ирүүллээ. Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн явцыг илтгэдэг тус мониторингод оролцож мэдээллээ ирүүлсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бидний хүч, хөдөлмөрөөр Монголын хэвлэл мэдээллийн
Дэлгэрэнгүй мэдээллийг
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас