Судалгааны багийн тухай

2021-03-30

Хэвлэл мэдээллийн зах зээл, сэтгүүл зүйн агуулгыг тогтмол судлах замаар салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлж нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангах зорилгын хүрээнд ажилладаг. Хэвлэл мэдээллийн статистик бүрдүүлэх, агуулга ба үр нөлөөг шинжлэх аливаа судалгаанд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандаж, олон нийтийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг хүндэтгэх зарчмыг тууштай мөрдөж ирсэн тул дотоод, гадаадын харилцагч байгууллага, иргэд манай бүтэгдэхүүнийг бие даасан, аливаа ашиг сонирхлоос ангид байж чаддаг гэж үнэлдэг.