Хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгаа 2019 он

2019-01-20

Судалгааны үндэслэл

Монголын хэвлэл мэдээллийн салбарын үндсэн асуудлуудын нэг болох сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдал, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Энэхүү нөхцөлд  Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар  өргөн хүрээний суурь мэдээлэл бүрдүүлэх ажлыг ХБНГУ-ын Фрийдрих Эбертийн Сангийн захиалга, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Манай улсад хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тусгайлан судалсан ямарваа нэгэн судалгаа байхгүй тул олон улсын туршлага, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны онцлогийг харгалзаж, Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 гаруй жилийн мэргэжлийн судалгааны туршлагад үндэслэн тус судалгааны аргачлалыг боловсруулсан болно.. Судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл, ажиллагсдын ҮЭ-ийн талаарх ойлголт, хандлагыг тодруулахаас гадна бүрдүүлсэн мэдээллийг ажиллагсдын нас, хүйс, гэр бүлийн байдал, боловсрол, ажлын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, газар зүйн байршил, ажилладаг салбар зэргээр  харьцуулж нарийвчилсан  мэдээллийг бүрдүүлсэн болно. 

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас