Бид юу сургадаг вэ ?

2021-03-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сургалтын алба нь сургалтын өвөрмөц технологи буюу дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол, дадлыг эзэмшсэн сэтгүүлч бэлтгэдэг. Сургалтын алба нь 1996 оноос “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд анхны элсэлтээ авч Сэтгүүл зүйн дээд курсээр тогтмол үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор сэтгүүл зүйн дээд курс, сэтгүүл зүйн эчнээ курс, олон нийтийн харилцааны мэргэжилтэн бэлтгэх дипломын курс, редакцийн сургалт болон бусад богино хугацааны сургалтыг явуулж байна.