Сургалтын хугацаа

2021-03-30

Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын алба нь сэтгүүлзүйн чиглэлийн цөөнгүй тооны сургалт явуулдаг.  Богино хугацааны сургалт нь хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлж Монгол улсад чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, улмаар ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой байдаг. Харин урт хугацааны сургалт нь 3-6 сарын хугацаанд сэтгүүл зүйн мэргэшүүлэх дипломын курс хэлбэрээр явагддаг.