Хэвлэлийн Хүрээлэн, ЮНЕСКО, Шведийн Олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагтай хамтран Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд сэтгүүлчид хувь нэмэр оруулснаар хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бололцоо байгааг таниулах зорилгоор сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар хэвлэл мэдээллийн орчин нөхцөл өөрчлөгдсөн цаг үе дэх хэвлэл мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хуурамч мэдээллээс иргэдийг хэрхэн хамгаалах, COVID-19”-ийн үеийн сэтгүүл зүй: Сэтгүүлчид хэрхэн ажиллаж байна вэ? зэрэг агуулгаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг хийв.