Хүүхэд, залуучуудын байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдэд зориулсан хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын сургалт, уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг нээн Хэвлэлийн_Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах болон энэхүү төслийг дэмжиж буй ЮНЕСКО байгууллагын Монголын Үндэсний комиссын ЕНБД С.Уянга нар оролцогч нартаа уулзаж, цаашид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр Үндэсний сүлжээг байгуулахад хамтран ажиллахыг хүсвэл нээлттэйг дурдлаа.
Сургалтад ЗГХА Хүүхэд, гэр бүл, залуучуудын газар, Хүүхэд залуучуудын үндэсний сүлжээ, Хүүхдийн төлөө үндэсний төв, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Хүний эрхийн Эмнэсти интернэшнл байгууллагын залуучуудын бүлэг гээд 20 гаруй газрын 40 орчим оролцогч оролцлоо.
Сургалт, уулзалтад оролцож, хамтран ажиллах санал бодлоо илэрхийлсэн нийт оролцогч нартаа баярлалаа