Хэвлэл мэдээллийн аль нэг хэрэгсэлд ажилладаг ба гэрээт сэтгүүлчдийг уг хөтөлбөрт сонгон шалгаруулж, эрэн сурвалжлах арга техникүүдийг тодорхой бүтээлийн төсөл хэрэгжүүлж эзэмшүүлнэ.
Эдгээр нь таамаглал дэвшүүлэх буюу эрэн сурвалжлах сэдэв олох, үүнийг цахим орчинд судалж, сурвалжлах, цуглуулсан баримт мэдээллийг нягтлан шалгах, үйл явдлын түүх болон цогц файл бүрдүүлэх, зохион байгуулах зэрэг нарийвчилсан аргууд байх ба эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн сэдвүүд энэхүү хөтөлбөрийн агуулгад багтана.