2012 онд Сэтгүүлзүйн Дээд курсийн сургалтын агуулга, чанарыг сайжруулах зорилгоор сургалтын хөтөлбөр, хичээлийн бүтэц, агуулга, дэс дараалал зэргийг өөрчлөн сайжруулав. Үүнд оюутнуудын монгол хэлний мэдлэг, бичих чадварыг сайжруулах дасгал ажлын тоо хэмжээг эрс нэмэх, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгүүлзүйн хэм хэмжээ, ажлын арга барилын талаарх мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал судалгаа хийх, няхуур нямбай байх, нягтлан шалгах зэрэг ур чадварыг дээшлүүлэх хичээлүүд хөтөлбөрт нэмж оруулав. Түүнчлэн бичлэгийн төрөл зүйлийн зарим хичээл, тухайлбал өгүүллийн тухай хичээлийг төрөл зүйлээр нь задалж, илүү дэлгэрэнгүй орох өөрчлөлтийг хийв. СЗДК-ийн 16 дахь удаагийн сургалтад 25 оюутан элсэн орж, үүнээс 2012 оны 5 дугаар сард 24 оюутан төгссөн.