2019 онд Хэвлэлийн Хүрээлэн Конрад Аденауэр сантай хамтран орчин цагийн сэтгүүл зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ардчилсан нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлуудын талаар өргөн ойлголттой, харилцааны өндөр чадвартай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манлайлагч сэтгүүлчдийг бэлтгэх зорилго бүхий мэргэжлийн сэтгүүл зүйн 20 долоо хоногийн дээд курсийн хоёр дах удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.
Мөн Конрад-Аденауэр-Сангийн тэтгэлгээр суралцсан Сэтгүүл зүйн дээд курсийн төгсөгчид “Сэтгүүл зүйн боловсрол – карьер хөгжил” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэдлэг туршлагаа хуваалцан, салбартаа тэргүүлэгч байх боломж бололцооны талаар санал солилцсон үр дүнтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулж байв. Сэтгүүл зүйн дээд курсийн 23 дах удаагийн элсэлтээр 24 оюутан амжилттай суралцаж төгссөн.