Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа

Өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлого, агуулгыг задлан шинжлэх зорилготой судалгаа нь сэдвийн хувьд өргөн байдаг. Тус хүрээлэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд эсвэл тухайн тодорхой байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүсэлтээр энэ төрлийн судалгааг хийдэг. Сүүлийн жилүүдэд хийсэн зарим судалгаанаас дурдвал “МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг-1,2,3” , “Хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх хэвлэл мэдээллийн мониторинг”, “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторинг”, ”Хэвлэл мэдээллийн ёс зүйн түгээмэл алдааг тодруулах судалгаа”, “Эрэн сурвалжилсан сэтгүүл зүйн бүтээлийн агуулгын судалгаа” зэрэг болно.