The Press Institute of Mongolia

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээг 2021 онд ЮНЕСКО болон Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгаар байгуулсан билээ.

Тус сүлжээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний Нийгмийн Үндэсний Эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн Гэр бүлийн суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Хүүхэд Хамгааллын Үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар, eMongolia академи багтдаг бөгөөд ээлжит уулзалт өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн салбарт боллоо.

Сүлжээний гишүүдэд салбар номын сангийн үйл ажиллагаа, мэдээллийн боловсролтой холбогдох ажлуудыг танилцуулж, мэдээлэл хуваалцлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан

 

Түгээх: