хэвлэлийн Хүрээлэн

Байгууллагын танилцуулга

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан юм. Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн билээ.

Алсын хараа

Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч мэдлэгийн хүрээлэн байна.

Эрхэм зорилго

Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах

Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх

Үнэт зүйлс