The Press Institute of Mongolia

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ АРХАНГАЙД БОЛЛОО

Хаана: Цэцэрлэг хот, “Архангай Медиа” группийн мэдээллийн төв

Хэзээ: 2024 оны 11 сарын 18-19

Америкийн ард түмний дэмжлэгтэйгээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийн боловсролын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн зарим аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ долоо хоногийн эхээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын (ХММСБ) ач холбогдол, ойлголтыг орон нутагт түгээн дэлгэрүүлж, иргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Хэвлэл мэдээллийн боловсрол нь мэдээллийг итгэлтэй хүлээн авах, үнэлэх, ашиглах, хуваалцахад шаардлагатай ур чадвар бөгөөд энэ нь зөвхөн сэтгүүлчдэд бус, хүн бүрд хамаатай чухал ур чадвар болоод буй.

Архангайд болсон сургалтын оролцогчид мэдээллийн боловсролын үндсэн ойлголт, уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн ялгаа, мэдээллийн ёс зүй, шүүн тунгаах сэтгэлгээний ач холбогдол зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олж авлаа. Үүнээс гадна, тэд подкаст хийх, гэрэл зураг авах, постер бүтээх зэрэг мэдээлэл түгээх орчин үеийн практик ур чадваруудыг эзэмшив.

Энэхүү сургалт нь өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймагт мөн зохион байгуулагдсан юм.

Түгээх: