Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн эрхийн төлөөх сэтгүүлчдийн “Хүүхэд – Сэтгүүлч” клубийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах байгууллагуудын санал солилцох уулзалт боллоо. Тус уулзалтад Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх Сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Гэр бүлийн радио 104.5-ийн төлөөлөл оролцлоо.
Хэвлэл мэдээлэл дэх хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, хүүхдийн эрхийн төлөөх сэтгүүлчдийн сайн дурын ажилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн эерэг хандлагыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тогтож, байгууллагуудын үйл ажиллагааг цаашид уялдуулах, хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцлаа.