Хэвлэлийн Хүрээлэн, Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia хамтран Гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан чадавхжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тус хөтөлбөр нь гадаад мэдээ бэлтгэж олон нийтэд хүргэж буй сэтгүүлч, орчуулагч, тоймчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, олон улсын мэдээний олон ургалч байдлыг хангах, аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад сэтгүүл зүйн үүрэг, оролцоог дэмжих зорилготой байв.
Хөтөлбөрийн хүрээнд: наймдугаар сарын 16, 27-нд хоёр цуврал сургалт, есдүгээр сарын 20, 27-нд мөн хоёр удаагийн чөлөөт уулзалтыг тус тус зохион байгуулсан.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гадаадын эх сурвалжуудын редакцын бодлого, мэдээллийг гуйвуулах аргачлалыг ойлгох, нээлттэй мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах талаар шинэ мэдлэг, ур чадвар эзэмшсэн. Мөн хэлэлцүүлгээр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй олон улсын мэдээний чанар, агуулга, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хөндөж, мэргэжилтнүүд санал солилцов.
Хөтөлбөрт амжилттай оролцсон сэтгүүлчид, орчуулагч, тоймчид Гэрчилгээ гардан авсан бөгөөд хөтөлбөрийн гол үр дүн нь сэтгүүлч, оруулагч, тоймчдын хамтын ажиллагаа