Өдөр: 4 сар 22, 2024

  • 2024 ОНЫ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

    2024 ОНЫ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

    Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

    Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” сэдвээр Монгол орны нөхцөл байдлыг ярилцлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэ, минималист, найруулагч Ц.Нямдулам нар оролцлоо.

    Өнөөдөр дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая гялгар уут, жилд нийтдээ 500 тэрбум гаруй гялгар уут үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн энэ эрчээр явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар хаягдал хогийн цэг дээр хаягдах болно.

    Дэлхий нийтээр хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг “Эх дэлхийн өдөр-2024”-өөр шаардаж эхэллээ. Хуванцаргүй ирээдүйг хойч үедээ үлдээх нь эцсийн зорилго юм.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    Интерньюс хөтөлбөрийн дэмжлэгтэй Байгаль орчны сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийн олон улсын гэрчилгээ гардуулах ёслол боллоо.
    Өнгөрсөн оны 6 сарын 21-нд нээлтийн сургалтаа хийж байсан оролцогчид нэг жилийн хугацаанд 4 удаагийн воркшоп сургалт, 4 удаагийн байгаль орчны сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтаар олж авсан мэдлэгээрээ байгаль орчны асуудал хөндсөн бүтээл хийж эх дэлхийн өдрөөр гэрчилгээгээ гардан авлаа.
    Хөтөлбөрт оролцогчдын бүтээл асуудал хөндөж, хөндсөн асуудлын мөрөөр төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлсөн бахдам амжилттайгаар оролцогчид хөтөлбөрөө дүүргэж байна.

  • Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Тус хурлаар Хэвлэлийн Хүрээлэнгийн 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, хоёрдугаар улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. Нэгдүгээр улиралд тус Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан урт, богино хугацааны сургалт найм, уулзалт, хэлэлцүүлэг гурвыг зохион байгуулж, таван төрлийн судалгааг хэрэгжүүж, ном, гарын авлага хоёрыг боловсруулж хэвлэв. Эдгээр ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн санхүүжилтээр болон Internews/Earth Journalism Network, ЮНЕСКО, Хүүхдийг Ивээх Сан, Азийн сан / АНУ-ын ОУХА, IREX, зэрэг түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. 2024 оны хоёрдугаар улиралд IREX/USAID-ийн дэмжлэг бүхий Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс гадна VIBE Мэдээллийн орчны барометр судалгааны ажлыг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээг бэхжүүлэх цуврал ажил хэрэгжүүлэхээс гадна 25 дах жилдээ хэрэгжиж байгаа Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр судалгааны тайланг эрхлэн гаргана. Эдгээр болон бусад 18 төрлийн ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Удирдах зөвлөлөөс дэмжиж, тодорхой ажлууд дээр зөвлөгөө, чиглэл өгөв.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471