хэвлэлийн Хүрээлэн

Сургалтын тухай

Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүл зүйн суурь болон ахисан түвшний урт, богино хугацааны сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх урт хугацааны болон захиалгат сургалтыг хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах салбарынханд болон энэ чиглэлээр суралцах, мэргэших хүсэлтэй хэн бүхэнд зориулж зохион байгуулдаг. Түүнчлэн иргэний нийгмийн идэвхтэн, сургуулийн багш, оюутан, хүүхэд залуучууд, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд болон хэвлэл мэдээллийн удирдлага, сэтгүүлчдэд зориулж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлаар хэрэгцээ шаардлагад суурилсан богино хугацааны сургалтуудыг зохион байгуулдаг. 

Сургалтын зарчим:

Хэвлэлийн Хүрээлэнгээс дараах зарчмуудыг дагаж мөрдөх замаар оролцогчдын эрх, нэр төрийг дэмжсэн, үр дүнтэй, хүндэтгэлтэй, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлж ажиллана: 

  • Сургалтын агуулга бүрд шийдлийг эрэлхийлэх
  • Оролцоонд суурилсан заах арга барилыг эрхэмлэх 
  • Хэрэгцээ шаардлагын болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн сургалтын үйл явцыг байнга сайжруулах  
  • Тэгш, хүртээмжтэй, хүндэтгэлтэй: суралцагчдыг  арьс өнгө, үндэс угсаа, хүйс, нас, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон бусад шинж чанараар үл ялгаварлаж, бүх оролцогчдод ижил хүндэтгэлтэй хандах 
  • Сургалтын үеэр оролцогчдын үзэл бодол, санаа, асуудлаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх
  • Оролцогчдын хувийн мэдээллийг холбогдох хууль, журмын дагаа нууцлах
  • Оролцогчдын соёлын гарал үүсэл, үнэт зүйл, итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх. 
  • Сургалтын үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, шударга байдлыг дэмжих, багш – оролцогчийн харилцаанд мэргэжлийн  ёс зүйн хэм хэмжээг баримтлах 
  • Сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт, заах орчин болон арга барилтай холбоотой асуудал