Өдөр: 5 сар 3, 2024

  • МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА “УЛААН” АНГИЛАЛД ШИЛЖИВ

    МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА “УЛААН” АНГИЛАЛД ШИЛЖИВ

    Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас жил бүр нийтэлдэг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексээр Монгол улс өмнөх оноос 21 байраар ухарч, 180 улсаас 109-д жагсав. Ингэснээр ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн 34 жилийн түүхэндээ анх удаагаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний “хүнд нөхцөл байдалтай” улс орнуудын тоонд орж, Малайз, Бурунди, Эквадор, Нигер зэрэг улсуудтай зэрэгцлээ. Хэдийгээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ нийт оноогоороо авторитар дэглэмтэй зарим улсаас хараахан дээгүүр байгаа боловч, хэвлэл мэдээллийн ЭДИЙН ЗАСГИЙН болон УЛС ТӨРИЙН хараат бус байдлаараа эрс доголдсоныг олон улсын судалгаа гэрчлэв. Тухайлбал, хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагаанд үзүүлж буй эзэмшил, харьяаллын нөлөөлөл, засгийн газрын бодлого, зар сурталчилгааны түншлэл зэрэг эдийн засгийн хараат бус байдлын үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийн 180 орноос 150-д жагсаж, Орос, Палестин, Индонез, Судан, Алжир зэрэг улсуудтай зэрэгцээд байна.

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг энэ 7 хоногт нээлээ.
    Хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
    Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471