Ангилал: Мэдээ

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.

    Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаарх хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд боллоо.

    Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага” сэдвээр мэдээлэл хийлээ.

    Хуулиар хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч дэмжих ёстой юу гэдэг дээр анхаарлаа хандуулахыг хүслээ. Хуульч, судлаач О.Төрболд “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын эрх зүйн зохицуулалт, сайжруулах хэрэгцээ, шаардлага”-ын талаар илтгэл хэлэлцүүлэв.

    Олон улсын практик, зөвлөмжид хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хуульчилж, эрх зүйн үндсийг нь тогтоох хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Иймээс тус зохицуулалтыг хуулинд тусгах хэрэгцээ шаардлага байгааг дурдав. Сэтгүүлчид зарим ёс зүйн алдааныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байгаа ба гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж мэдээлдэг нь түгээмэл алдаа болдог байна.

    Нийтлэлч Д.Нарантуяа “Сэтгүүлч ба редакцийн ёс зүй: Зарчим, хариуцлага, зохицуулалт”-ын талаар санал бодлоо хуваалцлаа.Тэрээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг сайжруулахад редакцийн үүрэг, оролцоо чухал болохыг онцоллоо.

  • “БИ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    “БИ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    Хэвлэлийн Хүрээлэнгээс 17–19 насны өсвөр үеийнхэнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн мэдлэг (MIL)-ийн ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудын (ТХЗ) талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготойгоор “Би манлайлагч” хөтөлбөрийг санаачлан эхний сургалтаа амжилттай зохион байгууллаа.
    Сургалтыг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ:
    “Энэхүү хөтөлбөр нь хэвлэл мэдээллийг зөвөөр ойлгож, шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах, мэдээллийн үнэн худлыг ялгах, иргэдийн дуу хоолой болох ур чадвартай болоход нь тусална гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
    Түүнчлэн Хэвлэлийн Хүрээлэнгийн Түншлэл хариуцсан менежер Д.Ариунцэцэг:
    “Хэвлэлийн Хүрээлэн MIL-ийн чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа үндэслэн бид өсвөр үеийнхэнд зориулсан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь манлайлалд чиг баримжаа болж буй чухал алхам юм” гэв.
    Хөтөлбөрт хамрагдагсдад дараах ур чадварыг хөгжүүлэх боломж нээлттэй:
    🔹 Контент бүтээх
    🔹 Мэдээллийг шүүн тунгаах сэтгэлгээтэй үнэлэх
    🔹 Үзэл бодлоо нийгмийн сайн сайхны төлөө илэрхийлэх
    🔹 Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ойлгож, түгээх
    Хөтөлбөр ирэх сарын 2-ныг дуустал, Мягмар ба Лхагва гарагуудад нийт 6 удаа зохион байгуулагдана.

  • СЭТГҮҮЛЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХУУЛИАР ХАМГААЛАХ АРГА ЗАМУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    СЭТГҮҮЛЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХУУЛИАР ХАМГААЛАХ АРГА ЗАМУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс зохион байгуулж буй “Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хуулиар хэрхэн хамгаалах вэ? хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо.

    “Глоб Интернэшнл” төвийн гүйцэтгэх захирал Б.Онон “Сэтгүүлчийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох нь” сэдвээр мэдээлэл хийлээ. Глоб Интернэшнл төв нь 2021 оноос жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа”-г тогтмол хийж байгаа бөгөөд 2022-2024 оны судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал жил ирэх тусам дордож байгаа аж. Энэхүү асуудлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах, хувийн аюулгүй байдалдаа анхаарах,эх сурвалжийн аюулгүй байдлыг хангах шаардлага тулгамдаж байгааг онцлов.

    Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, судлаач Б.Энхцэцэг “Сэтгүүлчтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү судалгааны хүрээнд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгааг нэмэгдүүлэх, улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилж шүүмжилсний улмаас мөрдөгдөх, хавчигдах, эсхүл дарамт шахалтад орохоос хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж дүгнэжээ.

    Ergelt.mn сайтын эрхлэгч Э.Хүрэлбаатар “Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэгцээ, шаардлага”-ын талаар туршлагаа хуваалцав. Эрэн сурвалжлах бүтээл хийх нөхцөл байдал улам бүр хүндэрч байгааг онцлоод сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг үүсгэх, тэр дундаа нэг хэрэг дээр редакцид хамт хэрэг үүсгэж байгаа практикийг өөрчлөх хэрэгтэй байгааг дурдав.

    Хэлэлцүүлэгт оролцогчид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах заалтуудыг сайжруулах, эх сурвалжаа нууцлах эрхийг хангах тухай зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх хэрэгтэй байгаа талаар санал нэгдэв.

  • СЭТГҮҮЛЧДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ ПРАКТИКИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

    СЭТГҮҮЛЧДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ ПРАКТИКИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай асуудлаар эрх зүйч, судлаач С.Номынбаясгалан мэдээлэл хийв.

    Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан 2024 оны 8 сард маргаан үүсгэсэн билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх энэ үеэр цэцийн маргаан шийдэгдэх нь ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэв.

    “Глоб интернешнл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах 13.14 дүгээр зүйл ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

    Улс төрчид, эрх бүхий албан тушаалтнууд сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргаж, энэ нь айлган сүрдүүлэх хэлбэр болж байгааг сэтгүүлч А.Баярмаа өөрийн туршлага дээр үндэслэн тайлбарлав. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй практикийг өөрчлөх хэрэгтэй байгаа гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.

    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой эрх зүйн асуудлуудыг хөндсөн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

  • CONTENT CREATOR: PHOTO & VIDEO EDITION СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    CONTENT CREATOR: PHOTO & VIDEO EDITION СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    Олон нийттэй харилцах ажилд сошиал медиа контент ашиглах чадварт суралцсан 3 долоо хоногийн (30 цаг) практик сургалт амжилттай өндөрлөв!
    Энэхүү сургалтаар оролцогчид сошиал контент төлөвлөлт, мобайл сторителлинг, видео эвлүүлэг, гэрэлтүүлгийн тухай ойлголт, фейсбүүк алгоритм, сошиал медиа трэнд, VN болон Premiere Pro ашиглах зэрэг олон сонирхолтой мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.
    Дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлсэн уг сургалтад олон нийттэй харилцах ажилтан, маркетинг, мэдээллийн ажилтан, төрийн байгууллагын сошиал суваг хариуцсан ажилтнууд оролцов.
    Сургалтын зарим агуулга:

    • Гэрэл зураг, дүрс бичлэгийн зохиомжийн дүрэм
    • Байгалийн гэрэл болон гэрэлтүүлэг ашиглах
    • VN, Filmora, Premiere Pro дээр эвлүүлэг хийх
    • Мобайл сторителлинг ба контент бүтээх ур чадвар
    • Өндөр хандалттай reels бүтээх арга барил
    • AI болон бусад дижитал платформуудыг ашиглах
    • Сошиалд тохирсон visuals боловсруулах

    Оролцогчид Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын гэрчилгээг гардан авлаа.

  • ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

    ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөл 2025 оны эхний хуралдаанаа хийж, 2024 оны дөрөвдүгээр улирлын ажлын тайлан, төслийн гүйцэтгэл болон 2025 оны эхний улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцлээ.
    Өнгөрсөн улиралд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлуудад анхаарч ажилласан байна.
    Онцлох ажлууд:
    – Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх олон улсын жишиг хөтөлбөр хэрэгжүүлэв.
    – Хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нартай тогтмол хамтран ажиллав.
    – Байгаль орчны сэтгүүлчдийн мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжлэв.
    – Эдийн засаг, уул уурхайн сэтгүүл зүйн чиглэлээр оюутнуудад зориулсан сургалтын агуулга, заах арга зүйг сайжруулав.

    Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр тайланг 25 дахь жилдээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бөгөөд 26 дахь жилийн эмхэтгэлийг боловсруулж байна.
    Хурлын үр дүн:
    Энэхүү хурлаар 2025 онд хэрэгжүүлэх гол чиглэл, стратегийг тодорхойлж, Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих шинэ санаачилгуудыг хэлэлцлээ.

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний Сүлжээний ээлжит уулзалт 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо.

    Уулзалтад Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Үндэсний номын сан, Фаро Фаундэйшн, И-Монгол Академи, Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв, Глоб Интернэшнл Төв, Хэвлэлийн Хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцов.

    Энэ удаагийн уулзалтаар ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс боловсруулсан ХММСБ-ын Бодлогын зөвлөмж, ХММСБ-ын Үндэсний бодлого боловсруулах шаардлага, хэрэгцээг сүлжээний гишүүдэд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Зөвлөмжийн эцэслэн сайжруулсан хувилбарыг Засгийн газрын холбогдох яам, агентлаг, УИХ-ын гишүүдэд болон бусад оролцогч талуудад илгээх юм.

  • ШУА-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛДАГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    ШУА-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛДАГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын захиалгаар шинжлэх ухааны мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилготой хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажилладаг ажилтан, хэвлэлийн төлөөлөгчдийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг 2024 оны 12 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
    Уг нэг өдрийн сургалтад ШУА-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн бодлогын хэлтсийн төлөөлөл болон салбар хүрээлэнгүүдийн ажил, үйл ажиллагааг сурталчлан таниулдаг мэргэжилтнүүд хамрагдлаа.
    Сургалтад оролцогчид Хэвлэл мэдээллийн зах зээл, хэрэглэгчийн өнөөгийн байдал, Байгууллагын цахим хуудасны бүтэц, шинж чанар, мэдээлэл түгээх аргууд, Сошиал медиа хаяг ажиллуулахад анхаарах зүйлс юу байж болох талаарх агуулгуудтай танилцахаас гадна Мэдээ, хэвлэлийн мэдээний загвар, бүтэц ямар байдаг, Анхаарал татахуйц постер хэрхэн хийх, Гэрэл зураг хэрхэн авах, Гар утсаар контент бэлтгэхэд юуг анхаарах талаарх мэдлэг ойлголтоо бататгаж, бүтээх ур чадварт суралцлаа.

  • ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгууллаа. Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ХЭҮК, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэгийн хуульчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд хамрагдаж, хуульч өмгөөлөгчдийн оролцоо нэмэгдсэн үр дүнтэйгээр өндөрлөлөө.

    Гурав дах сургалтаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, тулгамдсан асуудлууд, хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт ба хэвлэл мэдээлэл, хүний эрх хамгаалагч, сэтгүүлчийг хамгаалах арга зам, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрх ба түүнийг хангасан сайн туршлага, шүүхийн жишиг шийдвэр, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь: шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж зэрэг агуулгыг зааж, хэвлэлийн эрх чөлөө ба ажил мэргэжлийн эрсдэл сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулав.

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ АРХАНГАЙД БОЛЛОО

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ АРХАНГАЙД БОЛЛОО

    Хаана: Цэцэрлэг хот, “Архангай Медиа” группийн мэдээллийн төв

    Хэзээ: 2024 оны 11 сарын 18-19

    Америкийн ард түмний дэмжлэгтэйгээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийн боловсролын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

    Энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн зарим аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ долоо хоногийн эхээр амжилттай зохион байгуулагдлаа.

    Сургалтын зорилго нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын (ХММСБ) ач холбогдол, ойлголтыг орон нутагт түгээн дэлгэрүүлж, иргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Хэвлэл мэдээллийн боловсрол нь мэдээллийг итгэлтэй хүлээн авах, үнэлэх, ашиглах, хуваалцахад шаардлагатай ур чадвар бөгөөд энэ нь зөвхөн сэтгүүлчдэд бус, хүн бүрд хамаатай чухал ур чадвар болоод буй.

    Архангайд болсон сургалтын оролцогчид мэдээллийн боловсролын үндсэн ойлголт, уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн ялгаа, мэдээллийн ёс зүй, шүүн тунгаах сэтгэлгээний ач холбогдол зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олж авлаа. Үүнээс гадна, тэд подкаст хийх, гэрэл зураг авах, постер бүтээх зэрэг мэдээлэл түгээх орчин үеийн практик ур чадваруудыг эзэмшив.

    Энэхүү сургалт нь өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймагт мөн зохион байгуулагдсан юм.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471