Зохиогч: PIM_admin

  • МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА “УЛААН” АНГИЛАЛД ШИЛЖИВ

    МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА “УЛААН” АНГИЛАЛД ШИЛЖИВ

    Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас жил бүр нийтэлдэг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексээр Монгол улс өмнөх оноос 21 байраар ухарч, 180 улсаас 109-д жагсав. Ингэснээр ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн 34 жилийн түүхэндээ анх удаагаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний “хүнд нөхцөл байдалтай” улс орнуудын тоонд орж, Малайз, Бурунди, Эквадор, Нигер зэрэг улсуудтай зэрэгцлээ. Хэдийгээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ нийт оноогоороо авторитар дэглэмтэй зарим улсаас хараахан дээгүүр байгаа боловч, хэвлэл мэдээллийн ЭДИЙН ЗАСГИЙН болон УЛС ТӨРИЙН хараат бус байдлаараа эрс доголдсоныг олон улсын судалгаа гэрчлэв. Тухайлбал, хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагаанд үзүүлж буй эзэмшил, харьяаллын нөлөөлөл, засгийн газрын бодлого, зар сурталчилгааны түншлэл зэрэг эдийн засгийн хараат бус байдлын үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийн 180 орноос 150-д жагсаж, Орос, Палестин, Индонез, Судан, Алжир зэрэг улсуудтай зэрэгцээд байна.

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг энэ 7 хоногт нээлээ.
    Хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
    Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана.

  • “ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    “ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Хүүхэд-Сэтгүүлч” клубийн үйл ажиллагааны хүрээнд Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөрт зориулсан уулзалт хэлэлцүүлэг боллоо.
    Хэлэлцүүлэгт Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюумаа, ОУ-ын Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Л.Батбадрах нар илтгэгчээр оролцов.
    Хэлэлцүүлгийн үеэр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, боломжуудыг танилцуулахаас гадна, хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудаас хэлэлцүүлэгт оролцсон нийгмийн ажилтан, иргэний нийгмийн төлөөлөл туршлагаасаа сэтгүүлчдэд хуваалцлаа.

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    Хөтөлбөрийг нээж MACSS төслийн захирал У.Мандах, IREX-н хөтөлбөрийн ахлах Лаурен Жавинс, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах үг хэллээ.
    Хөтөлбөрийн нээлтэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөөлөгчид оролцлоо.
    Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг өнөөдөр нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
    Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
    Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана.

  • VIBE – МЭДЭЭЛЛИЙН ОРЧНЫ БАРОМЕТР СУДАЛГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    VIBE – МЭДЭЭЛЛИЙН ОРЧНЫ БАРОМЕТР СУДАЛГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-тэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх (MACSS) төслийн хүрээнд хийгдэж байгаа Монгол Улсын мэдээллийн орчныг үнэлэх “VIBE-Мэдээллийн орчны барометр” (Vibrant Information Barometer) судалгааны хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг олон талт оролцоог хангасан нийт 15 панелистийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг боллоо.
    Хэлэлцүүлгээр панелистууд VIBE – Мэдээллийн орчны барометр судалгааны үндсэн 4 зарчим, 20 шалгуур дээр үнэлгээ өгч түүнчлэн Монголын мэдээллийн орчны нөхцөл байдлын талаар өөрсдийн санаа бодлоо солилцлоо.

    Хэрэв та бугуйвч хайж байгаа бол. Биеэ тэврэхээс эхлээд бүтэцтэй, ханцуйвч, гинж гээд бүх төрхөд тохирох зүйл бий chain bracelet болон ханцуйвч.
  • Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо

    Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо

    Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX) болон Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо.
    IREX болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас мэдээллийн орчин, чанартай мэдээллийг хэрхэн бүтээж ашиглаж байгааг судлах, олон улсын хэмжээнд харьцуулах боломжтой өгөгдлийг бий болгох зорилгоор “VIBE” судалгааны арга зүйг боловсруулжээ.
    МАСSS төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн Монгол Улсын мэдээллийн орчныг үнэлэх судалгааг хэрэгжүүлэн ажиллах болно.

  • 2024 ОНЫ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

    2024 ОНЫ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

    Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

    Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” сэдвээр Монгол орны нөхцөл байдлыг ярилцлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэ, минималист, найруулагч Ц.Нямдулам нар оролцлоо.

    Өнөөдөр дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая гялгар уут, жилд нийтдээ 500 тэрбум гаруй гялгар уут үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн энэ эрчээр явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар хаягдал хогийн цэг дээр хаягдах болно.

    Дэлхий нийтээр хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг “Эх дэлхийн өдөр-2024”-өөр шаардаж эхэллээ. Хуванцаргүй ирээдүйг хойч үедээ үлдээх нь эцсийн зорилго юм.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    Интерньюс хөтөлбөрийн дэмжлэгтэй Байгаль орчны сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийн олон улсын гэрчилгээ гардуулах ёслол боллоо.
    Өнгөрсөн оны 6 сарын 21-нд нээлтийн сургалтаа хийж байсан оролцогчид нэг жилийн хугацаанд 4 удаагийн воркшоп сургалт, 4 удаагийн байгаль орчны сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтаар олж авсан мэдлэгээрээ байгаль орчны асуудал хөндсөн бүтээл хийж эх дэлхийн өдрөөр гэрчилгээгээ гардан авлаа.
    Хөтөлбөрт оролцогчдын бүтээл асуудал хөндөж, хөндсөн асуудлын мөрөөр төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлсөн бахдам амжилттайгаар оролцогчид хөтөлбөрөө дүүргэж байна.

  • Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Тус хурлаар Хэвлэлийн Хүрээлэнгийн 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, хоёрдугаар улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. Нэгдүгээр улиралд тус Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан урт, богино хугацааны сургалт найм, уулзалт, хэлэлцүүлэг гурвыг зохион байгуулж, таван төрлийн судалгааг хэрэгжүүж, ном, гарын авлага хоёрыг боловсруулж хэвлэв. Эдгээр ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн санхүүжилтээр болон Internews/Earth Journalism Network, ЮНЕСКО, Хүүхдийг Ивээх Сан, Азийн сан / АНУ-ын ОУХА, IREX, зэрэг түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. 2024 оны хоёрдугаар улиралд IREX/USAID-ийн дэмжлэг бүхий Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс гадна VIBE Мэдээллийн орчны барометр судалгааны ажлыг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээг бэхжүүлэх цуврал ажил хэрэгжүүлэхээс гадна 25 дах жилдээ хэрэгжиж байгаа Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр судалгааны тайланг эрхлэн гаргана. Эдгээр болон бусад 18 төрлийн ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Удирдах зөвлөлөөс дэмжиж, тодорхой ажлууд дээр зөвлөгөө, чиглэл өгөв.

  • 2024 оны ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ нэгдэхийг урьж байна

    2024 оны ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ нэгдэхийг урьж байна

    Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцарын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
    Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” уулзалтаар Монгол орны нөхцөл байдлыг ярилцах гэж байна. Тус уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежементийн “Өнгө нэм” төслийн менежер Д.Наранцэцэг, Vintage соёл түгээгч О.Энхзул нар оролцоно. Мөн энэхүү үйл явдлын үеэр Интерньюс хөтөлбөрийн дэмжлэгтэй Байгаль орчны сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийн олон улсын гэрчилгээ гардуулах ёслол болно.
    2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471