Зохиогч: PIM_admin

  • “Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

    “Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

    2024 оны 4-р сарын 18, 19)-нд, 09.30-13.00 цагт болно (ZOOM app)

    Олон нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж явдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн идэвхтнүүд, сошиал медиа нөлөөлөгчдөд зориулсан энэхүү сургалт, хэлэлцүүлгээр сонгуулийн үеэр цахим орчны, бие махбодын болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдлэг ойлголтыг түгээх болно. Сургалт хэлэлцүүлгийг Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ийн экспертүүд, дотоодын мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулна.

    Түүнчлэн, цахим орчинд худал мэдээлэл тараах, үзэн ядах үг хэллэг ашиглах гэх мэт технологиор дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголтыг өгч, ийм нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг үнэлэх, аюулгүй байдлаа шалгах зэрэг олон улсад туршигдсан аргачлалыг хуваалцах юм.

    Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

  • ЮНЕСКО-гийн харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сэтгүүлчид сургалтад хамрагдлаа

    ЮНЕСКО-гийн харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сэтгүүлчид сургалтад хамрагдлаа

    ЮНЕСКО-гийн харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол сэтгүүл зүйд” төслийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан гурван өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
    Уг сургалт нь Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Сэтгүүлчид маань чанартай сэтгүүл зүй болон хэрэглэгчтэйгээ дахин шинэ харилцаа тогтоох, ирээдүйн хэрэглэгчээ бэлтгэх олон улсын арга, арга зүйд суралцлаа.

  • ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СЭТГҮҮЛЧДИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

    ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СЭТГҮҮЛЧДИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн эрхийн төлөөх сэтгүүлчдийн “Хүүхэд – Сэтгүүлч” клубийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах байгууллагуудын санал солилцох уулзалт боллоо. Тус уулзалтад Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх Сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Гэр бүлийн радио 104.5-ийн төлөөлөл оролцлоо.

    Хэвлэл мэдээлэл дэх хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, хүүхдийн эрхийн төлөөх сэтгүүлчдийн сайн дурын ажилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн эерэг хандлагыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тогтож, байгууллагуудын үйл ажиллагааг цаашид уялдуулах, хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

  • УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ЗАРИМ АГУУЛГЫГ ТУСГУУЛАХЫГ УРИАЛЛАА

    УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ЗАРИМ АГУУЛГЫГ ТУСГУУЛАХЫГ УРИАЛЛАА

    Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 13-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээнээс хэвлэлийн бага хурал хийж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан гаргасан уриалгаа танилцууллаа. Энэхүү уриалгад ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, шударга ёсыг хангахад мэдээллийн ил тод байдал, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд амин чухал үүрэгтэй доорх асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаахыг хүссэн байна. Үүнд :

    1. Олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах, төрийн мэдээллийн ил тод байдлыг дээд зэргээр хангах, төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр мэдээллийг нууцлахыг хориглох үүднээс одоо мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох. Тухайлбал, төрийн нууцад хамаарах мэдээллийг Засгийн газар, албаны нууцад хамаарах мэдээллийг төрийн байгууллага өөрөө тогтоож буй зохицуулалтыг халж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д заасны дагуу төрийн нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар тогтоох зохицуулалтыг хэрэгжүүлэх, хянах механизмыг бий болгох ;

    2. Олон нийтийн мэдээлэлтэй байх, төрөөс ил тод байдал, хариуцлага шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах;

    3. Олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх гол хөшүүрэг болох шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан хуулийн төслийг Авлигын эсрэг конвенц, хүний эрхийн олон улсын зарчимд нийцүүлэн боловсруулж батлах, сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах онцгой эрхийг хуулиар баталгаажуулах;

    4. Шүүмжлэлт дуу хоолойг эрүүгийн гэмт хэрэгт хамаатуулах замаар айлган дарамтлах боломж олгож буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болгож, хүний нэр төр, алдар хүндэд халдсан эсэх асуудлыг зөвхөн Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх;

    5. Албан ёсоор төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй иргэний нийгмийн идэвхтэн, сэтгүүлч, иргэдийг нууцын хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэрэгт буруутгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг хязгаарлаж буй Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох;

    6. Цахим орчин дахь агуулга, үзэл бодлын илэрхийллийг төрийн байгууллагуудын оролцоотойгоор хязгаарлаж буй зохицуулалтыг өөрчилж, шүүхийн хяналт, оролцоогүйгээр цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахыг хориглох;

    7. Өргөн нэвтрүүлгийн тухайн хуулийн зарим гажуудал дутагдлыг засаж, боловсронгуй болгох. Тухайлбал, давхардуулсан, тодорхойгүй нэр томьёо, өргөн нэвтрүүлгийн байгууллагын олон улсын томьёоллоос гадуур ангилалд үндэслэн хэсэг бүлэг телевизэд давуу эрх олгосон зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хянах механизмыг илүү тодорхой болгох, өргөн нэвтрүүлгийг дэмжих сангийн тухай зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох, уг сангийн зарцуулалт, хяналтын хараат бус байдлыг хангах;

    8. Олон нийтийн радио, телевиз нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус, найдвартай мэдээллээр иргэдийг хангах баталгаа нь байх учиртай. 2005 онд ОНРТ-ийн тухай хууль баталсан нь дэвшилттэй алхам байв. Гэвч энэхүү хуулийн хэрэгжилтийг улс төрийн шууд оролцоогоор гажуудуулж, олон нийтийн өргөн нэвтрүүлэг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй Цахим технологийн дэвшил, мэдээлэл бэлтгэх, түгээх, хүлээн авах үйл явц бүхэлдээ өөрчлөгдөж, худал ташаа мэдээллийн урсгал огцом нэмэгдэж буй эрин үед чанартай, хараат бус мэдээллээр олон нийтийг хангах хуулиар хүлээсэн үүрэг бүхий үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна;

    9. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд үндэслэлгүй, хэт хязгаарлалт тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хүчингүй болгож, тайван замаар хуран чуулах эрхийг дэмжих Засгийн газрын үүргийг тодорхойлох зэргээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэн бүрэн шинэчлэн сайжруулах зэрэг болно.

  • ЗОЧНЫ ЦАГ: ХИС-ийн СЭТГҮҮЛ ЗҮЙ МЕДИА ТЕХНОЛОГИЙН БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР Л.АРИУН ОРОЛЦЛОО

    ЗОЧНЫ ЦАГ: ХИС-ийн СЭТГҮҮЛ ЗҮЙ МЕДИА ТЕХНОЛОГИЙН БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР Л.АРИУН ОРОЛЦЛОО

    Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий ” клубын сэтгүүлчид ХИС-ийн сэтгүүл зүй медиа технологийн багш, доктор, профессор Л.Ариунтай ” Экологийн сэтгүүлчийн ур чадвар, арга барил” сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтад Экологийн сэтгүүл зүйн хичээл судалж буй Хүмүүнлэгийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн 3 дамжааны оюутнууд оролцож, байгаль орчны сэтгүүлчдийн туршлагаас хуваалцлаа. Экологийн сэтгүүл зүйн онол практикийг хэрхэн хослуулах талаар үр дүнтэй яриа өрнүүллээ.

  • “СОНГУУЛИЙН ТУХАЙ ХЭРХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ” СУРГАЛТААР СЭТГҮҮЛЧИД ОЙЛГОЛТ, МЭДЛЭГЭЭ БАТАТГАЖ, ЧАДВАРТ СУРАЛЦЛАА

    “СОНГУУЛИЙН ТУХАЙ ХЭРХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ” СУРГАЛТААР СЭТГҮҮЛЧИД ОЙЛГОЛТ, МЭДЛЭГЭЭ БАТАТГАЖ, ЧАДВАРТ СУРАЛЦЛАА

    Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран сэтгүүлчдэд зориулан “Сонгуулийн тухай хэрхэн сурвалжлах вэ?” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 40 орчим сэтгүүлчид оролцов.
    Энэхүү сургалтаас сэтгүүлчид УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, 2024 оны сонгуулийн онцлог, үйл явцын талаар мэдлэг, мэдээлэл авахаас гадна сонгуулийг сурвалжлах болон сурталчлахын ялгаа, хараат бус редакцийн бүтээлийг хэрхэн хийх, сонгуулийн үеийн худал ташаа мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаарх арга зүйд суралцлаа.

  • ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 8 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 8 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    Олон нийтийн мэдээллийн харилцааны ажлын арга барил, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх дипломын сургалтаа амжилттай төгссөн нийт оюутнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээний энэ оны анхдугаар уулзалт боллоо. Уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын шүүгчдийн холбоо, Монголын Эмнести Интернэшнл, Глоб Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллага, Хэвлэлийн Хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.
    Энэ удаагийн уулзалтаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд юун түрүүнд УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх 35 нам, эвслийн мөрийн хөтөлбөрт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахын эсрэг агуулга зааж оруулах уриалга боловсруулан хүргүүлэхээр тогтлоо. Мөн яг одоо олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болоод буй Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон бусад асуудлаар санал боловсруулахаар болов.
    Хэвлэл мэдээллийн хуульчдын сүлжээ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэжлийн мэдлэг туршлага солилцох, гишүүдийн чадавхыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн хуулийн шинэчлэлийн ажилд шууд оролцох, зөрчилтэй, нийгэмд тулгамдсан асуудлаар хамтын байр сууриа нэгтгэх, хэлэлцэх талбарыг бий болгохын төлөө нэгдэл юм.
    Ташрамд дурдахад Хэвлэлийн Хүрээлэнгээс “Үг хэлэх, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлага”-ыг Монгол хэлнээ хөрвүүлж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжигч хуульч, эрх зүй судлаач, өмгөөлөгч, сэтгүүлчдэд зориулан түгээж байна.
    Цахим хувилбар болон хэвлэмэл гарын авлагыг авах боломжтой.
    Утас 11-350002

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

    Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээг 2021 онд ЮНЕСКО болон Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачлагаар байгуулсан билээ. Тус сүлжээний уулзалт Хэвлэлийн Хүрээлэн дээр өнөөдөр боллоо.
    Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах ХХМСБ-ын талаар 2012 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд,туршлагын талаар мэдээлэл хуваалцлаа.
    Сүлжээний гишүүн байгууллагууд туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, Сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ба ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВЬСАЛ: Сэтгүүл зүйн сорилт, боломжийн талаарх 2 дахь удаагийн хэлэлцүүлэг боллоо

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ба ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВЬСАЛ: Сэтгүүл зүйн сорилт, боломжийн талаарх 2 дахь удаагийн хэлэлцүүлэг боллоо

    Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-ийн Олон улсын харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан хэвлэл мэдээллийн удирдах ажилтны хоёр дахь удаагийн тусгай хөтөлбөр амжилттай болж өнгөрлөө.
    Хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээллийн зах зээлийн нөхцөл байдал, медиа хэрэглээний талаарх сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж, цахим технологи хөгжиж буйтай холбоотойгоор сэтгүүл зүйн салбарт тулгарч буй саад бэрхшээл, гарч шийдлийн талаар зөвлөлдлөө.
    Мөн сүүлийн үед дэлхий дахинаа анхаарлын төвд буй Хиймэл оюун ухааны тухай сэдвийг хөндөж, сэтгүүл зүйн салбарт хэрхэн ашиглаж буйн талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн олон улсын зөвлөх Йорген Рингаард Дани улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн өөрчлөгдөж буйн талаар оролцогчдод мэдээлж, Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын байгууллагын Сэтгүүл зүйн итгэл үнэмшил санаачилгын талаар уг хөтөлбөрийн бүсийн ажилтан Лиангвей Хуанг танилцууллаа.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471