Ангилал: Клуб

  • Сэтгүүлчдийн “Хүүхэд-сэтгүүлч” клуб

    Сэтгүүлчдийн “Хүүхэд-сэтгүүлч” клуб

    Хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх зорилго бүхий “Хүүхэд – сэтгүүлч” клубийг 2008 оны зургаадугаар сард НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Зөн-Монгол Олон улсын байгууллага, Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр байгуулав. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Хүүхэд-сэтгүүлч” клуб Утас: 7011-3476, 350002
  • Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб

    Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб

    Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуучлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC), Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Ногоон дэлхий клуб“-ыг “Сэтгүүлчид ногоон дэлхийн төлөө” уриан дор 2009 оны 6-р сараас эхлэн ажиллуулж байна.
    Клубийн зорилго нь Монголын байгаль орчны асуудлыг сурвалжлах цар хүрээг өргөжүүлэн сайжруулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн мэргэшүүлэх юм. Ингэснээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, байгаль орчинд аюултай хүчин зүйлсийг бууруулахад нөлөөлөлөх ач холбогдолтой болно.

    Монголчууд байгаль орчны талаарх мэдээллээр цангаж буйг 2011 онд 500-аас дээш өрх айлаас авсан Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаанаас үзэж болно. Судалгаанд оролцогчдын 60 хувь нь байгаль орчны мэдээлэл авахыг хүсдэг, ийм мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол 5 хүн тутмын нэг нь мэдээлэл хангалттай авдаг гэжээ. Нөхөрлөлийн үрүүд чин сэтгэлээсээ чимээгүйхэн нахиалдаг.

    Хүмүүс мэдэээллээр цангаж байгаа хэдий ч сонин хэвлэлийн материалын 1,7 хувь, телевиз болон радиогийн 1,3 хувь нь байгаль орчны асуудлыг сурвалжилдаг гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн 2006 оны судалгаагаар гарсан байна.
    Сэтгүүлчид ихэвчлэн байгалийн гамшиг, яаралтай нөхцөл байдал, хүний буруутай үйл ажиллагааны тухай бичиж байна. Байгаль орчны тухай маш олон сэдэв, асуудал байгаа боловч сэтгүүлчдийн мэдлэг, туршлага дутмаг учир хангалттай бичдэггүй хэмээн судлаачид үзжээ.
    Тиймээс байгаль орчны сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү клубээр дамжуулан сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, олон нийтэд хүргэх мэдээллийн чанарыг сайжруулахыг зорьж байгаа юм.
    Тус клуб нь гишүүддээ байгаль орчинд тулгамдсан асуудлаарх сүүлийн үеийн мэдээллээр тогтмол хангах, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах сургалт, уулзалт, аялал, сурвалжлага, шилдэг бүтээлийн уралдаанд оролцуулах, гадаад дотоодын мэргэжилтнээс зөвлөлгөө авах, дотоодын болон олон улсын хурал зөвлөлгөөнийг сурвалжлах зэрэг олон боломжийг нээж өгдөг. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, ус болон ойн асуудал, цөлжилт, биологийн төрөл зүйл, экосимтемийг хамгаалах, уул уурхайн гэх мэт байгаль орчны тулгамдсан олон асуудлыг хөндөж, эдгээр асуудлаар сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 60 гаруй сургалт, дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг, аялалд сэтгүүлчдээ хамруулсан. Түүнчлэн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах зорилгоор сэтгүүлзүйн Шилдэг бүтээлийн уралдааныг хоёр удаа зохион байгуулсан.

    Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх
    “Ногоон дэлхий клуб”
    Утас: 7011-3476, 350002

  • Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб

    Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб

    Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб нь эдийн засгийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн түвшинд өсөхөд нь туслах зорилго бүхий байгууллага юм.

    Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” уриан дор байгуулав.

    “ӨӨРЧЛӨГЧ” КЛУБИЙН ЗОРИЛГО:

    • Эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх: Клуб нь эдийн засгийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд өсгөх, тэдэнд орчин үеийн эдийн засгийн мэдлэг, мэдээллийг хүргэхэд чиглэсэн сургалт, семинар, уулзалт зохион байгуулдаг.
    • Сэтгүүлчдийн харилцаа холбоог бэхжүүлэх: Клубын үйл ажиллагаа нь эдийн засгийн сэдвээр ажилладаг сэтгүүлчдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
    • Мэргэжлийн ёс зүйг сайжруулах: Клуб нь эдийн засгийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүйг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
    • Бодлогын нөлөөлөл: Эдийн засгийн асуудалд нөлөөлөх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд клубын гишүүд санал, зөвлөмж, анализ өгч, бодлогын хэлэлцүүлэгт оролцдог.

     

    ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • Сургалт, семинар зохион байгуулах: “Өөрчлөгч” клуб нь эдийн засгийн сэдвээр сургалт, семинар зохион байгуулж, гишүүдээ шинэ мэдлэг, ур чадвартай болгохыг зорьдог.
    • Хэлэлцүүлэг, уулзалт: Эдийн засгийн бодлого, асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, гишүүдийнхээ мэдлэгийн хүрээг тэлэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлдэг.
    • Хамтын ажиллагаа: Дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага солилцох, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эдийн засгийн сэтгүүл зүйг дэмждэг.

     

    “ӨӨРЧЛӨГЧ” КЛУБЫН АЧ ХОЛБОГДОЛ:
    “Өөрчлөгч” клуб нь эдийн засгийн сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд өсгөн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Тус клуб нь сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, эдийн засгийн асуудлуудыг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    ОНЦЛОХ АЖЛУУД:
    2010 оны Дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл уул уурхай, дэд бүтэц, компанийн засаглал, өмчийн эрх, эрчим хүч, банкны бүтцийн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, агаарын тээвэр, төсөв, татвар, даатгал, Монгол Улсын өрсөлдөх чадвар, санхүүгийн зах зээл зэрэг сэдвээр 100 гаруй сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

    ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА:

    • АНУ-ын ОУХА-ын “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл
    •  Дэлхийн банк
    • Монголын Эдийн засгийн форум
    • Өрсөдцөх чадвар судалгааны төв
    • Азийн Хөгжлийн Банк
    • Олон улсын санхүүгийн корпораци
    • Сангийн Яам
    • Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
    • Залуу Эдийн Засагч Клуб

Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471