Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭХ ДЭЛГЭРҮҮЛЭХ” төслийн хүрээнд Төрийн албан хаагчдад Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ойлголт, мэдлэг өгөх цуврал сургалтын хоёр дах сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад боловсролын хөтөлбөр боловсруулах багийн төлөөлөл хамрагдав.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх, Нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл түгээх ёс зүйн асуудал, аюулгүй байдлаа хангах, мэдээллийг хэрхэн нягтлан шалгах, Шинэ технологи, шинэ үеийн контент бүтээгчдийн эрсдэл ба боломж гэх мэт агуулгад суралцлаа.
Ангилал: Мэдээ
-
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ФОРУМ”-ЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Хэвлэлийн мэдээллийн эрх зүйн форум”-ыг ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Тус форумд НҮБ-ын Суурин төлөөлөгч, Тапан Мишра, Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Хэльмут Кульц нарын зэрэг олон улсын байгууллага болон элчин сайдын яамдууд, суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээний хуульчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд болон судлаачид оролцлоо.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд, сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл зэрэг сэдвээр панел хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн эзэмшил төвлөрсөн бөгөөд ил тод бус, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж хомс, нэр төр, алдар хүндтэй холбоотой хэргийн ихэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг чиглэж байна.
Сэтгүүлчдийг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж улс төрчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид болон төрийн байгууллагууд гомдол гаргаж байгааг хуульчид онцлов.
Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээж буй практикийг халах хэрэгтэй гэдэгт форумын оролцогчид санал нэгдлээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зохицуулалтад төрийн оролцоог улам бүр багасгах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт дээр тулгуурлахын чухлыг онцлов.
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-аар хэлэлцсэн асуудлын хүрээнд зөвлөмж гаргалаа.
-
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЦУВРАЛ СУРГАЛТЫН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО
Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ”төслийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулан хийх Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ойлголт, мэдлэг өгөх цуврал сургалтын эхний сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, Үндэсний номын сан, И-Монголиа академи, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагын 15 төлөөлөл хамрагдав.
Оролцогчид Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх, Нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл түгээх ёс зүйн асуудал, аюулгүй байдлаа хангах, мэдээллийг хэрхэн нягтлан шалгах, Шинэ технологи, шинэ үеийн контент бүтээгчдийн эрсдэл ба боломж гэх мэт агуулгыг суралцаж, харилцан туршлага судаллаа.
Энэхүү сургалтыг “Олон улсын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног”-ийн (10 дугаар сарын 24-31-ний хооронд) ажлын хүрээнд хийсэн болно.
-
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, Үндэсний номын сан, И-Монголиа академи зэрэг төрийн байгууллагын төлөөллүүдээс гадна ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ-ний гишүүн байгууллагууд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг “Олон улсын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног” өнөөдөр (10 дугаар сарын 24-31-ний хооронд) эхэлж байгаатай холбогдуулан хийлээ. Уулзалтад оролцогчдод хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх Монгол улсын хүчин чармайлт, нөхцөл байдлыг зураглах урьдчилсан судалгааны мэдээллийг хуваалцсан бөгөөд цаашид энэ чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар санал бодлоо солилцлоо.
Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр ойрын таван жилийн хугацаанд анхаарч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны стратегийн зөвлөмж боловсруулахаар ажиллаж байгааг бөгөөд оролцогч талын уулзалтаас гарсан саналуудыг энэхүү зөвлөмжид тусгах юм. -
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөр албан ёсоор эхэллээ.
Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ХЭҮК, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэгийн хуульчид эхний сургалтад хамрагдав. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарын талаар Монголын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн тойм, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүллээ.
Мөн Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдын сүлжээгээ бэхжүүлэхэд хамтын оролцоо, идэвх чухал болохыг онцоллоо.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээний талаар болон сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цуврал сургалтуудыг зохион байгуулж, “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-ыг 2024 оны 11 сарын 01-ний өдөр “Новотел” зочид буудалд зохион байгуулах юм. -
“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг хэрхэн багасгах вэ” сэдвээр Жендерийн Үндэсний Хорооноос мэдээлэл хийлээ
Жендерийн Үндэсний Хорооноос Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө(2024-2027)”-г Хэвлэлийн хүрээлэнгийн ажилтнуудад танилцууллаа.
Тус хорооны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл өгөхдөө монгол эрэгтэй, эмэгтэй хүний наслалтын зөрүү сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, 9.6 хувь болсон нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг дурдаад үүнд эрүүл мэндийн салбар дангаараа үүрэг хүлээх бус олон салбар дундын нягт хамтын ажиллагаа чухал болохыг хэлсэн юм. Түүнчлэн наслалтын зөрүүг багасгахад Засгийн газар тодорхой ямар ажлууд хийхээр төлөвлөж буйг, үүнийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломж, шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
ЖҮХ-ноос эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ үл хайхрах буруу хандлагыг өөрчлөх, иргэн хүн бүрд бага балчираас нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хорт зуршлаас зайлсхийх зэрэг нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын үүрэг оролцоо их гэдгийг онцлов.
Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд амьдралын буруу хэв маяг, архи, тамхины хэт их хэрэглээ, стресс бухимдал, нийгэм соёлын ялгаатай байдал, улс төр, эдийн засгийн сөрөг нөлөөлөл зэрэг нь голлох шалтгаан болж байгаа аж. -
СЭТГҮҮЛ ЗҮЙН ДЭЭД КУРСИЙН 14 ДЭХ УДААГИЙН ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн гурван сарын эрчимжүүлсэн дээд курсийн 14 дэх удаагийн эчнээ сургалтын нээлт өнөөдөр амжилттай эхэллээ. Энэхүү сургалт нь сэтгүүлч мэргэжлээр ажиллахыг зорьж буй хүмүүст мэргэжлийн ур чадвар, чадамжаа хөгжүүлэх томоохон боломж юм.
Сургалтын явцад оролцогчид сэтгүүл зүйн суурь онолын ойлголтууд болон орчин үеийн дэвшилтэт арга зүйг хослуулан суралцана. Тэд сэтгүүл зүйн төрөл зүйлүүд, хэв маяг, онцлогийг гүнзгий судалж, мэдээ, сурвалжилга, ярилцлага, өгүүлэл бичих ур чадвар эзэмшихээс гадна мэргэжлийн ёс зүйг дагаж мөрдөх, хариуцлагатай сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахад суралцана.
Сургалт ирэх оны хоёрдугаар сард дуусах бөгөөд хичээлийн сүүлийн сард оролцогчид дата сэтгүүл зүй, мобайл сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, виртуал бодит орчны сэтгүүл зүй зэрэг орчин үеийн чиг хандлагуудтай танилцах боломжтой юм. -
ГАДААД МЭДЭЭНИЙ СЭТГҮҮЛЧ, ОРЧУУЛАГЧ, ТОЙМЧДОД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР
Хэвлэлийн Хүрээлэн, Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia хамтран Гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан чадавхжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тус хөтөлбөр нь гадаад мэдээ бэлтгэж олон нийтэд хүргэж буй сэтгүүлч, орчуулагч, тоймчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, олон улсын мэдээний олон ургалч байдлыг хангах, аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад сэтгүүл зүйн үүрэг, оролцоог дэмжих зорилготой байв.
Хөтөлбөрийн хүрээнд: наймдугаар сарын 16, 27-нд хоёр цуврал сургалт, есдүгээр сарын 20, 27-нд мөн хоёр удаагийн чөлөөт уулзалтыг тус тус зохион байгуулсан.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гадаадын эх сурвалжуудын редакцын бодлого, мэдээллийг гуйвуулах аргачлалыг ойлгох, нээлттэй мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах талаар шинэ мэдлэг, ур чадвар эзэмшсэн. Мөн хэлэлцүүлгээр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй олон улсын мэдээний чанар, агуулга, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хөндөж, мэргэжилтнүүд санал солилцов.
Хөтөлбөрт амжилттай оролцсон сэтгүүлчид, орчуулагч, тоймчид Гэрчилгээ гардан авсан бөгөөд хөтөлбөрийн гол үр дүн нь сэтгүүлч, оруулагч, тоймчдын хамтын ажиллагаа -
“ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА – 2024” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЗАРЛАЛАА
“Хамтын эрэн сурвалжилга -2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа Хэвлэлийн Хүрээлэнд боллоо. Энэхүү хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн дөрвөн багц цуврал сургалтад хамрагдаж, IJ lab дадлага, менторын дэмжлэгтэй судалгаа хийж, бүтээл туурвихад шаардлагатай арга зүй, туршлагыг эзэмшлээ. Мөн интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэг хүлээн авсан юм.
Арга хэмжээний үеэр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Томас Крэхан, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) М.Мөнхмандах, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн /IREX/-гийн Хэвлэл мэдээллийн зөвлөх Ж.Оюунцэцэг нар үг хэлж, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдол болон оролцогчдын амжилтыг онцоллоо.
Хөтөлбөрийн оролцогчид хагас жилийн хугацаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог арга барилд суралцаж, хамтын судалгаа хийсэн нь эрэн сурвалжлах ажлын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Ингэснээр орон нутгаас болон нийслэлээс сонгогдсон нийт 15 сэтгүүлч нийгмийн чухал асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, бүтээлээ нийтэлжээ. Соёлын наадам нь урлагийн илэрхийлэлийг баяжуулдаг.Хөтөлбөрийн шилдэг бүтээлүүд:
- “LINE PEN” баг: “Туслах багшийн чадамжийн гэрчилгээ худалдаж авч байжээ”, “Бодлогоос гээгдсэн туслах багш”
- “ДАРХЛАА” баг: “Эрүүл мэдийн даатгалын санг ингэж тонодог”
- “МОНГОЛ ОЙ” баг: “Хөнөөлт шавжтай тэмцэх судалгаа, төсөв хөрсөн дээр буухгүй байна”
- “ХӨДӨЛМӨР” баг: “Авто засварын газрууд дахь вьетнам “боолууд” ”
- “ДААТГАЛ” баг: “Даатгалын компанийн далд жор”
Хаалтын үеэр оролцогчид төслийн хүрээнд хийгдсэн шилдэг бүтээлийг тодруулж, цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах санал бодлоо хуваалцсан юм. Мөн зохион байгуулагчид болон дэмжигчид уг тэтгэлэгт хөтөлбөрийн амжилтыг тэмдэглэж, цаашид дараагийн тэтгэлэгт хөтөлбөрт илүү олон сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд оролцож, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарыг бэхжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.
-
Төвийн бүсийн зарим аймгийн Иргэний Нийгмийн Байгууллагын төлөөллүүд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх мэдлэгээ дээшлүүллээ
Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд орон нутгийн ИНБ-уудын “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн зүгээс хийж байгаа болно.
Энэхүү ажлын хүрээнд Төвийн бүсийн зарим аймгуудын ИНБ-уудад зориулсан сургалтыг 9 сарын 21-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бөгөөд сургалтад Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн төлөөллүүд оролцлоо.
Тус сургалтын оролцогчид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндсэн ойлголт, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, уламжлалт болон шинэ мэдээллийн хэрэгслийн онцлог, түүний ялгаа, мэдээллийн ёс зүй, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх талаар мэдлэгээ тэлж. подкаст хийх, гэрэл зураг авах, постер хийх зэрэг мэдээлэл бүтээх ур чадварт суралцлаа.