Skip to content
хэвлэлийн Хүрээлэн
Search
Search
Нүүр
Бидний тухай
Байгууллагын танилцуулга
Удирдах зөвлөл
Хамт олон
Хамтрагч байгууллага
Сургалт
Сэтгүүл зүйн дээд курс
Сэтгүүл зүйн эчнээ дээд курс
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн бэлтгэх курс
Богино хугацааны сургалт
Компьютерын сургалт
Судалгаа
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгаа
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
Хэвлэл мэдээллийн орчны судалгаа
Хэвлэл мэдээлэл олон нийтэд хэрхэн нөлөөлж буй тухай судалгаа
Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Төсөл, хөтөлбөр
Үйлчилгээ
Хэвлэлийн бага хурал зарлах үйлчилгээ
Зөвлөх үйлчилгээ
Мониторинг /сонины архивын үйлчилгээ
Мэдээ, мэдээлэл
Мэдээний архив
Клуб
Бүсийн Төвүүд
Гарын авлага
Видео хичээл
Блог
Menu
Нүүр
Бидний тухай
Байгууллагын танилцуулга
Удирдах зөвлөл
Хамт олон
Хамтрагч байгууллага
Сургалт
Сэтгүүл зүйн дээд курс
Сэтгүүл зүйн эчнээ дээд курс
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн бэлтгэх курс
Богино хугацааны сургалт
Компьютерын сургалт
Судалгаа
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгаа
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
Хэвлэл мэдээллийн орчны судалгаа
Хэвлэл мэдээлэл олон нийтэд хэрхэн нөлөөлж буй тухай судалгаа
Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Төсөл, хөтөлбөр
Үйлчилгээ
Хэвлэлийн бага хурал зарлах үйлчилгээ
Зөвлөх үйлчилгээ
Мониторинг /сонины архивын үйлчилгээ
Мэдээ, мэдээлэл
Мэдээний архив
Клуб
Бүсийн Төвүүд
Гарын авлага
Видео хичээл
Блог
Facebook
Twitter
Youtube
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгаа
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
Хэвлэл мэдээллийн орчны судалгаа
Хэвлэл мэдээлэл олон нийтэд хэрхэн нөлөөлж буй тухай судалгаа
Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Хэвлэл мэдээллийн өдөр тутмын нийтлэлийн бодлого, агуулгад дүн шинжилгээ хийхэд чиглэсэн агуулгын судалгаа нь өргөн цар хүрээтэй юм. Тус хүрээлэн нь төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын хүсэлтээр энэ төрлийн судалгааг явуулдаг. Сүүлийн үеийн зарим судалгаанд “МҮОНРТ-ийн шилжилтийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, хөтөлбөрийн агуулгын хяналт-1,2,3”, “Хүүхдийн эрхийг хамгаалах талаархи хэвлэл мэдээллийн хяналт”, “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторинг”, “Нийтлэг ёс зүйн алдааны талаархи хэвлэл мэдээллийн судалгаа”, “судалгаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн агуулгын талаар ” зэрэг багтаж байна.
Унжлага, chokers гэх мэт алдартай эмэгтэйчүүдийн зүүлтийг санал болгож байна
chain necklace
. Ямар ч тохиолдолд тохирох төрөл бүрийн металл, эрдэнийн чулуугаар гоёл чимэглэл худалдаж аваарай
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 1996 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрхэн ажилласан талаарх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Өдөр тутмын сонинд нийтлэгдсэн нийгэм улс төрийн мэдээ, мэдээлэлд сэтгүүл зүйн шалгуур шаардлагын үүднээс үнэлгээ хийсэн хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Хамгийн их борлуулалттай өдөр тутмын 10 сонины 4 дугаарт хийсэн реклам сурталчилгааны талбайн хэмжилт, хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Орон даяар болон Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй өргөн нэвтрүүлгийн 4 телевизийн мэдээллийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, телевизийн мэдээнд тавих сэтгүүл зүйн шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх хэвлэл мэдээллийн мониторинг судалгаа.
Товч агуулга: УИХ-ын сонгуулийн үеэр телевизээр түгээсэн сурталчилгааны агуулга, үзэгчдийн итгэл үнэмшлийн талаарх үндэсний хэмжээний санал асуулга болон хэвлэл мэдээллийн мониторингийн хосолсон судалгаа
Товч агуулга: Сэтгүүлчдийг шоронд хорьсон хоёр хэргийг судалж, сэтгүүлч, шинжээч, улс төрчдийн байр сууринаас Мэдээлэл авах эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн чөлөөт байдал Монголд ямархуу байгаа талаарх хэвлэл мэдээллийн кейс судалгаа
Товч агуулга: Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлэг цацаж байгаа Монгол телевизүүдийн нийт нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх цагийн хувь, давтамж, төрөл агуулга, захиалагч байгууллагуудад задлан шинжилгээ хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг судалгаа.
Товч агуулга: Хэвлэл мэдээлэлд хүүхдийн сэдэвт мэдээлэл нийт хэдэн хувь эзэлж буйг тодруулах, ямар агуулга давамгайлж байгаа, голлон хөндөж буй сэдэв, хууль болон сэтгүүл зүйн мэргэжлийн стандартын үүднээс үнэлгээ өгөх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж нэвтрүүлж буй байгаль орчны талаарх мэдээлэлд агуулгын шинжилгээ хийх, олон нийтийн байгаль орчны талаарх мэдлэгийн түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох агуулгын болон санал асуулгын хосолсон судалгаа.
Товч агуулга: Монголын тогтмол хэвлэлүүдэд эрүүл мэндийн сэдэвт нийтлэлүүдийн эзлэх хувь, давамгайлж буй сэдэв, бичлэгийн төрөл, өнгө аяс, шаардлага хангаж буй эсэх, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэлгээ хийх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: МҮОНТ-ийн хөтөлбөр нэвтрүүлгийн өнөөгийн байдалд ОНРТ-ийн хууль болон сэтгүүл зүйн мэргэжлийн стандартын үүднээс үнэлгээ өгөх, МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын болон үндэсний хэмжээний санал асуулгын хосолсон судалгаа
Товч агуулга: Тогтмол хэвлэлүүдийн мэдээ, нийтлэлүүдэд хэл зүй, найруулга зүйн шаардлагын үүднээс гаргадаг түгээмэл алдааг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Парламентын бүтэц, үүрэг, үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, төсөөллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлж буй Парламентын мэдээлэлтэй харьцуулж, эдгээрийн хооронд тодорхой уялдаа холбоо байгаа эсэхийг тодруулах агуулгын болон санал асуулгын хосолсон судалгаа.
Товч агуулга: Мэдээллийн хэрэгслээр хүүхдийн тухай мэдээллийг чанарын ямар түвшинд, хэдий хэмжээнд, ямар сэдэв, асуудлаар голчлон түгээж буйг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Өргөн нэвтрүүлгийн телевизийн сэтгүүлчдийн хэл зүй, найруулга зүйн үүднээс гаргадаг түгээмэл алдааг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл уншигч, сонсогчдод тэнцвэртэй мэдээлэл түгээж, шударга өрсөлдөөнийг дэмжин ажилласан эсэх, редакцийн хараат байдал болон нэр дэвшигчдэд хандах хандлага, байр суурийг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн төлбөрийн тухай хуулийн төслийн гол товч агуулга, зарчмыг иргэд хэрхэн үзэж байгаа, энэ хуульд оруулах нэмэлт санаа оноо байгаа эсэхийг тодруулах агуулгын болон санал асуулгын хосолсон судалгаа
Товч агуулга: Татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд хэр ойлгуулж, мэдээллээ хэр ил тод түгээж буйг тодруулах агуулгын болон санал асуулгын хосолсон 3 цуврал судалгаа.
Товч агуулга: Герман улсын тухай Монголын сонин хэвлэлд хэрхэн мэдээлсэн, иргэд тус улсын талаар ямар төрлийн мэдээлэл хүлээн авч, ямар төсөөлөлтэй байдгийг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: МҮОНТ-н хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдал ОНРТ-н тухай хууль болон мэргэжлийн сэтгүүлзүйн стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх, 2007-2008 онд хэрэгжүүлсэн судалгаатай харьцуулсан хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Эдийн засгийн сэдэвт сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн олон удаа дурдагдсан эдийн засагч, нийгмийн зүтгэлтэнг тодруулах хэвлэл мэдээллийн мониторинг судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн эрх хамгааллын талаар нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүүхдийн асуудлыг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд хэр хэмжээнд, хэрхэн тусгаж буйг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Тогтмол хэвлэлд хоёр хөрш орны талаар хэрхэн нийтэлж, мэдээлж байсныг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: МҮОНТ-ийн хөтөлбөр нэвтрүүлгийн өнөөгийн байдалд ОНРТ-ийн хууль болон Сэтгүүлзүйн мэргэжлийн стандартын үүднээс үнэлгээ өгөх, 2007, 2010 оны судалгааны тоо баримттай харьцуулан дүгнэлт гаргах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн эрх хамгааллын талаар нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүүхдийн асуудлыг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд хэр хэмжээнд, хэрхэн тусгаж буйг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд сонгогчдод тэнцвэртэй мэдээлэл түгээж, шударга өрсөлдөөнийг дэмжиж ажилласан эсэх, нэр дэвшигч, нам эвсэлд хандах хандлага, байр суурь хэрхэн илэрч байсныг хөндлөнгөөс ажиглах, үнэлэлт дүгнэлт өгөх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: МҮОНРТ-ийн 2009-2013 оны стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг үнэлэх мониторинг багц судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн эрх хамгааллын талаар нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүүхдийн асуудлыг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд хэр хэмжээнд, хэрхэн тусгаж буйг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хууль эрхзүйн шинэтгэл, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд гарсан мэдээ, мэдээллийн хандлагыг тодорхойлох, хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн талаар өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд, ТВ-үүд ямар хандлагатай мэдээлэл, ямар давтамжтай, хэрхэн мэдээлэгдсэн эсэхийг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйн алдаатай сэтгүүл зүйн бүтээлийг бүртгэн, тэдгээр нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний ямар заалтыг түгээмэл зөрчиж буйг илрүүлэх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөтөлбөр төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уул уурхайн мэдээлэл ямар агуулга, давтамжаар мэдээлэгдсэн болон нийтлэл, нэвтрүүлгийн хэдэн хувийг эзэлж байгааг тодорхойлох хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеийн сурталчилгааны хэмжээ, цар хүрээ, давтамж, сэтгүүлзүйн бүтээлийн чанар, агуулга, тэнцвэрт байдлыг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: МҮОНРТ-ийн хөтөлбөрийн бодлого, олон ургалч байдлыг үнэлэх, мэдээллийн хөтөлбөрийн мэргэжлийн хэм хэмжээ болон сэтгүүлзүйн шалгуур шаардлагыг хэрхэн хангаж буйг үнэлэх хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчдийг тодруулах, улс төр, бизнесийн ямар нэг ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулах зорилгоор төлөөлөх чадвар бүхий түүвэрт үндэслэн судалгааны төслийн ажиглалт, баримт бичгийн судалгаа, санал асуулгын аргаар хэрэгжүүлсэн судалгаа
Товч агуулга: Тогтмол хэвлэлүүдийн мэдээлэл дэх ёс зүйн түгээмэл алдааг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: 1992-1995 оны хэвлэл мэдээллээр цацагдсан тус байгууллагатай холбоотой мэдээллийг бүртгэж архивлах, түүнчлэн Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн захиалгаар сүүлийн гурван жилд сонинд нийтлэгдсэн байгаль орчны сэдэвт сонины бүтээлд хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулах байгууллагын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн нийтэлж байгааг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим" хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн мөрдөгдөж буйг тодруулах хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн хөндөж буйг тодруулсан хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
Товч агуулга: Эрэн сурвалжилсан сэтгүүл зүйн бүтээлийн чанарт гарч буй өөрчлөлтийг хэмжих хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа.