хэвлэлийн Хүрээлэн

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” уриан дор байгуулав.

КЛУБИЙН ЗОРИЛГО:

  • Эдийн засгийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх
  • Эдийн засгийн хөгжил дэх хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх
  • Сэтгүүлчдийн эдийн засгийн мэдлэг, мэдээллийг сайжруулах
  • Сэтгүүлчдийн харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх


ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:

  • АНУ-ын ОУХА-ын “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл
  •  Дэлхийн банк
  • Монголын Эдийн засгийн форум
  • Өрсөдцөх чадвар судалгааны төв
  • Азийн Хөгжлийн Банк
  • Олон улсын санхүүгийн корпораци
  • Сангийн Яам


ГИШҮҮНЧЛЭЛ:
Телевиз, радио, өдөр тутмын сонин, цахим мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болох 60 гаруй гишүүн сэттүүлчтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА
2010 оны дөрөвдүгээр сараас эдүгээ хүртэлх гурван жилийн хугацаанд уул уурхай, дэд бүтэц, компанийн засаглал, өмчийн эрх, эрчим хүч, банкны бүтцийн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, агаарын тээвэр, төсөв, татвар, дааттал, Монгол улсын өрсөлдөх чадвар, санхүүгийн зах зээл зэрэг сэдвээр 90 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Танхимын сургалт 20 удаа
  • Дугуй ширээний ярилцлага 30 удаа
  • Уулзалт, зөвлөгөөн 16 удаа
  • Лекц 9 удаа
  • Аялан сурвалжлага 5 удаа
  • Шилдэг бүтээлийн уралдаан 3 удаа


КЛУБИЙН ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

  • Сонины мэдээ, нийтлэл, сурвалжлага 200 орчим
  • Радиогийн мэдээ, нэвтрүүлэг 40 орчим
  • Телевизийн мэдээ, нэвтрүүлэг 130 орчим
Түгээх:
technologi.site