хэвлэлийн Хүрээлэн

“Хэвлэл мэдээлэл дэх хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Хүүхдийг ивээх сан, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Хэвлэл мэдээлэл дэх хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг сэтгүүлч, редакторуудын дунд зохион байгууллаа.
Сургалтаар “Хэвлэл мэдээлэлд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь”, “Хүүхэдтэй ярилцлага хийхэд баримтлах зарчмууд”, “Хүүхдийн оролцоо, үзэх бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрхэн хангах вэ?”, “Хэвшмэл ойлголт ба хэвлэл мэдээлэл дэх хүүхдийн дүрслэл” гэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү 2 өдрийн сургалтад телевиз, радио, сайт, сонингийн сэтгүүлч, редакторууд, ОНХМА, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нийт 30 гаруй хүн оролцсон юм.

Түгээх:
technologi.site