хэвлэлийн Хүрээлэн

“ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, “АЙ ЖЕЙ – ЛАБ” УУЛЗАЛТ БОЛЛОО

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн гурав дахь багц сургалт энэ 7 хоногт болж өнгөрлөө. Хөтөлбөр нь сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид, иргэний нийгмийн байгууллагынханд зориулсан сургалт, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Гурав дахь удаагийн сургалтад сэтгүүлч Д.Цэрэнжав, хуульч, судлаач Л.Галбаатар нар туршлага хуваалцлаа. Сургалтын бусад агуулгад Investigation Journalism arch буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга замууд, судалгааны стратеги төлөвлөгөө, нууц эх сурвалжтай харилцах, Timeline буюу он цагийн дэс дараалал хэрэгсэл ашиглах зураг хичээл багтаав.
Мөн сургалт гурав дахь өдөр “АЙ ЖЕЙ – ЛАБ” буюу “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн лаборатори” уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар, сургалтын оролцогчдын хамт зохион байгуулав.
Уулзалтад хэвлэл мэдээллийн удирдлагууд, судлаачид, эрх зүйчид, иргэний нийгмийн идэвхтнүүд болон эрүүл мэнд, байгаль орчин, санхүүгийн шинжээч зэрэг салбар салбарын төлөөлөл оролцлоо.
Хөтөлбөрийн тухайд:
Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна.
Хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт, IJ lab дадлага, интерактив уулзалт, хэлэлцүүлэг, менторинг, бүтээлийн тэтгэлэг, хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг зэрэг багтана.
Тэтгэлэгт хөтөлбөр ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Түгээх: