хэвлэлийн Хүрээлэн

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ САЛБАРЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн тоон мэдээллээр баримтжуулах “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгааг 25 дахь жилдээ хэрэгжүүлж буйг тохиолдуулан салбарын судалгаа шинжилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, шаардлага хэрэгцээний талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үйл явдлын үеэр судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи MMCG consulting firm компанийн Бизнесийн судалгааны хэлтсийн захирал Д.Отгонтуяа Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааны сүүлийн үеийн тойм мэдээллийг оролцогчидтой хуваалцсан бол Хэвлэлийн Хүрээлэнгийн Хөтөлбөр хариуцсан менежер З.Энхбаяр сүүлийн 25 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбар хэрхэн өөрчлөгдсөн тухай тоон мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзориг, МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор М.Одмандах, судлаач, сэтгүүл зүйн доктор Т.Батзориг нар хэвлэл мэдээллийн судалгааны хэрэглээ, сэтгүүл зүйн салбарт судалгаа шинжилгээний ач холбогдол, шаардлагатай судалгааны төрөл, анхаарах асуудал зэргийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш тогтмол хэрэгжүүлж буй “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” судалгааны эмхэтгэлийг энэ жил 25 дахь жилдээ эрхлэн гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энэхүү тайлангаас авах боломжтой юм.

Түгээх:
technologi.site