хэвлэлийн Хүрээлэн

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ХММСБ-ЫН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ӨГӨХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Иргэний нийгмийн байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ойлголт, мэдлэг өгөх туршилт сургалтыг 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад иргэний нийгмийн байгууллагуудын мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцан ажилтнуудаас бүрдсэн 15 хүн оролцлоо. Тэд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний онцлог, мэдээллийн ёс зүй, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх нь яагаад чухал талаар суралцав. Мөн Аудио агуулга буюу Подкаст хэрхэн хийх, гэрэл зураг авах, анхаарал татахуйц постер хийх гэх мэт мэдээлэл бүтээх ур чадвараа сайжруулахаас гадна эдгээр агуулгыг хэрхэн сайжруулж болох үнэлгээг өглөө.

Энэхүү туршилт сургалтын үр дүнд үндэслэн сургалтын агуулга мэдээллийг сайжруулах бөгөөд үүний дараагаар орон нутгийн иргэний нийгмийн байгууллагад зориулсан сургалтыг цувралаар зохион байгуулах юм.

Түгээх:
technologi.site