Хэвлэлийн Хүрээлэн нь сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн үндэсний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн багц сургалт энэ долоо хоногт боллоо. Сургалтаар эрэн сурвалжлах ахисан түвшний судалгаа буюу бүтээлийн судалгааны төслийн үр дүнг тооцож, таамаглалын үндэслэл нотолгоо хэрхэн бүрдсэнийг шинжилж, тэдгээрийн учир холбогдлыг дахин шалгаж, хянаснаар өгүүлэл бичих, нэвтрүүлэг бүтээх сүүлийн үе шат руу шилжихэд оролцогчид бэлэн боллоо.
Хөтөлбөрийн тухайд:
Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна.
Хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт, IJ lab дадлага, интерактив уулзалт, хэлэлцүүлэг, менторинг, бүтээлийн тэтгэлэг, хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг зэрэг багтана.
Тэтгэлэгт хөтөлбөр ирэх ирэх сард өндөрлөнө.