АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй дэх эрх зүйн хамгаалалт, сорилт бэрхшээл” сэдвийн хүрээнд салбарын хуульч мэргэжилтэн болон туршлагатай сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, туршлага солилцох санал, зөвлөмж авах зорилготой.
Нийт хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдад өөрийн туршлагаа хуваалцахаар “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн өмгөөлөгч Д.Оросоо үйл ажиллагааны эхэнд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд тулгардаг хуулийн зохицуулалт, эрх зүйн эрсдлийг даван туулах боломжийн талаар илтгэл тавьсан бол үргэлжлүүлэн “Өнөөдөр” сонины “Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн алба”-ны дарга Г.Цолмон, сэтгүүлч Д.Мягмаржаргал, А.Ичинхорлоо нар хэлэлцүүлэгт оролцлоо.
Мөн энэ өдрийн төгсгөлд “Гаднын хэвлэлд нийтлэлээ хэрхэн гаргах вэ?” сэдэвт танилцуулгыг чөлөөт сэтгүүлч Т.Ананд удирдан зохион байгуулав.