хэвлэлийн Хүрээлэн

ГАДААД МЭДЭЭНИЙ ТОЙМЧ, СЭТГҮҮЛЧ, ОРЧУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Хэвлэлийн Хүрээлэнгээс Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвтэй хамтран зохион байгуулж буй Гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан хоёр дахь сургалт өчигдөр боллоо.
Сургалтыг Атлантын Зөвлөлийн Глобал Хятадын төвийн судлаач, сургагч багш Нива Яу удирдан явуулав. Багш хайлтын системийн оновчлолоор дамжуулан хилийн чанад дахь бичгийн эх сурвалжийг өргөжүүлэх, нээлттэй эх сурвалжийг зөв олж ашиглах, зарим орны онцлогтой мэдээлэл харилцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид багаар ажиллалаа.
Энэхүү хөтөлбөрийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “ГАДААДЫН АВТОРИТАР НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулна.
Лавлах утас: 350002, 97070709

Түгээх: