хэвлэлийн Хүрээлэн

ГАДААД МЭДЭЭНИЙ ОРЧУУЛАГЧ, ТОЙМЧ, РЕДАКТОРУУДАД ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хэвлэлийн Хүрээлэнгээс Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвтэй хамтран зохион байгуулж буй гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн гурав дахь ажил болох олон улсын сэтгүүл зүй, тэр дундаа хөрш орнуудын талаарх хэрхэн мэдээлж буй тухай хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Н.Ариунзаяа олон улсын мэдээллийн агентлагууд буюу мэдээг бөөнөөр нийлүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, онцлог, чиг хандлагын талаар илтгэл тавив.
Дараа нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph,D), профессор Б.Болд-Эрдэнэ, “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн зөвлөх, Олон улсын худалдааны судлаач Б.Дашравдан, Олон улс судлалын хүрээлэн, Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Хишигтуяа нарын оролцсон панел хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг ярилцав.

  • Монголын олон улсын сэтгүүл зүйд хөрш орнуудын талаар тусгаж байгаа тухай социологийн судалгаа ямар үр дүн харуулсан бэ? Төв үзэл хийгээд туйлшрал.
  • Хоёр хөршийн талаар түгээж буй мэдээллийн өнгө аяс? (эерэг, сөрөг, төвийг сахисан эсэх)
  • Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарт харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болсон уу? Хятадын мэдээллийн орон зайд монголын талаар тусгаж байгаа эсэх.
  • Олон улсын худалдааны талаар монголын сэтгүүлчид болон нийгмийн мэдээллийн сүлжээнд хэрхэн бичиж байгаа тухай.
  • Төрийн айлчлал, түүнийг тойрсон сэдвээр мэдээлж буй байдал зэрэг сэдвээр хэлэлцэв.

Дараагийн хэлэлцүүлэг ирэх 7 хоногт болно.
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.office.com/r/cXrFkkPavz
Лавлах утас: 350002, 97070709

Түгээх: