хэвлэлийн Хүрээлэн

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2024 оны 9 сарын 12-ны өдөр Удирдах зөвлөл хурлаа хийж Хэвлэлийн Хүрээлэнгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, гуравдугаар улирлын төлөвлөгөө, төсвийг батлав.
2024 оны хагас жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан урт, богино хугацааны сургалт арван тав, уулзалт, хэлэлцүүлэг арван гурвыг зохион байгуулж, арван төрлийн судалгааг хэрэгжүүлж, ном, гарын авлага тавыг боловсруулж хэвлэв. Эдгээр ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн санхүүжилтээр болон Internews/Earth Journalism Network, ЮНЕСКО, Хүүхдийг Ивээх Сан, Азийн сан / АНУ-ын ОУХА, IREX, зэрэг түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
2024 оны гуравдугаар улиралд IREX/USAID-ийн дэмжлэг бүхий Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлэл ажлууд, Гадаад мэдээний сэтгүүлч, тоймчдын чадавхжуулах хөтөлбөр болон Монголын Хэвлэл мэдээллийн сүүлийн 10 жилд судалгааны тайланг гаргах гэх мэт ажлыг хийнэ. Эдгээр болон бусад 14 төрлийн ажлыг энэ улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Удирдах зөвлөлөөс дэмжиж, тодорхой ажлууд дээр зөвлөгөө, чиглэл өгөв.

Түгээх: