хэвлэлийн Хүрээлэн

СЭТГҮҮЛ ЗҮЙН ДЭЭД КУРСИЙН 14 ДЭХ УДААГИЙН ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн гурван сарын эрчимжүүлсэн дээд курсийн 14 дэх удаагийн эчнээ сургалтын нээлт өнөөдөр амжилттай эхэллээ. Энэхүү сургалт нь сэтгүүлч мэргэжлээр ажиллахыг зорьж буй хүмүүст мэргэжлийн ур чадвар, чадамжаа хөгжүүлэх томоохон боломж юм.
Сургалтын явцад оролцогчид сэтгүүл зүйн суурь онолын ойлголтууд болон орчин үеийн дэвшилтэт арга зүйг хослуулан суралцана. Тэд сэтгүүл зүйн төрөл зүйлүүд, хэв маяг, онцлогийг гүнзгий судалж, мэдээ, сурвалжилга, ярилцлага, өгүүлэл бичих ур чадвар эзэмшихээс гадна мэргэжлийн ёс зүйг дагаж мөрдөх, хариуцлагатай сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахад суралцана.
Сургалт ирэх оны хоёрдугаар сард дуусах бөгөөд хичээлийн сүүлийн сард оролцогчид дата сэтгүүл зүй, мобайл сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, виртуал бодит орчны сэтгүүл зүй зэрэг орчин үеийн чиг хандлагуудтай танилцах боломжтой юм.

Түгээх: