хэвлэлийн Хүрээлэн

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, Үндэсний номын сан, И-Монголиа академи зэрэг төрийн байгууллагын төлөөллүүдээс гадна ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ-ний гишүүн байгууллагууд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг “Олон улсын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног” өнөөдөр (10 дугаар сарын 24-31-ний хооронд) эхэлж байгаатай холбогдуулан хийлээ. Уулзалтад оролцогчдод хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх Монгол улсын хүчин чармайлт, нөхцөл байдлыг зураглах урьдчилсан судалгааны мэдээллийг хуваалцсан бөгөөд цаашид энэ чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар санал бодлоо солилцлоо.
Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр ойрын таван жилийн хугацаанд анхаарч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны стратегийн зөвлөмж боловсруулахаар ажиллаж байгааг бөгөөд оролцогч талын уулзалтаас гарсан саналуудыг энэхүү зөвлөмжид тусгах юм.

Түгээх: