хэвлэлийн Хүрээлэн

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЦУВРАЛ СУРГАЛТЫН ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ”төслийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулан хийх Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ойлголт, мэдлэг өгөх цуврал сургалтын эхний сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, Үндэсний номын сан, И-Монголиа академи, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагын 15 төлөөлөл хамрагдав.

Оролцогчид Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тухай, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх, Нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл түгээх ёс зүйн асуудал, аюулгүй байдлаа хангах, мэдээллийг хэрхэн нягтлан шалгах, Шинэ технологи, шинэ үеийн контент бүтээгчдийн эрсдэл ба боломж гэх мэт агуулгыг суралцаж, харилцан туршлага судаллаа.

Энэхүү сургалтыг “Олон улсын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоног”-ийн (10 дугаар сарын 24-31-ний хооронд) ажлын хүрээнд хийсэн болно.

Түгээх: