хэвлэлийн Хүрээлэн

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгууллаа. Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ХЭҮК, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэгийн хуульчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд хамрагдаж, хуульч өмгөөлөгчдийн оролцоо нэмэгдсэн үр дүнтэйгээр өндөрлөлөө.

Гурав дах сургалтаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, тулгамдсан асуудлууд, хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт ба хэвлэл мэдээлэл, хүний эрх хамгаалагч, сэтгүүлчийг хамгаалах арга зам, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрх ба түүнийг хангасан сайн туршлага, шүүхийн жишиг шийдвэр, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь: шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж зэрэг агуулгыг зааж, хэвлэлийн эрх чөлөө ба ажил мэргэжлийн эрсдэл сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулав.

Түгээх: