хэвлэлийн Хүрээлэн

ШУА-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛДАГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын захиалгаар шинжлэх ухааны мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилготой хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажилладаг ажилтан, хэвлэлийн төлөөлөгчдийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг 2024 оны 12 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Уг нэг өдрийн сургалтад ШУА-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн бодлогын хэлтсийн төлөөлөл болон салбар хүрээлэнгүүдийн ажил, үйл ажиллагааг сурталчлан таниулдаг мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтад оролцогчид Хэвлэл мэдээллийн зах зээл, хэрэглэгчийн өнөөгийн байдал, Байгууллагын цахим хуудасны бүтэц, шинж чанар, мэдээлэл түгээх аргууд, Сошиал медиа хаяг ажиллуулахад анхаарах зүйлс юу байж болох талаарх агуулгуудтай танилцахаас гадна Мэдээ, хэвлэлийн мэдээний загвар, бүтэц ямар байдаг, Анхаарал татахуйц постер хэрхэн хийх, Гэрэл зураг хэрхэн авах, Гар утсаар контент бэлтгэхэд юуг анхаарах талаарх мэдлэг ойлголтоо бататгаж, бүтээх ур чадварт суралцлаа.

Түгээх: