Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөл 2025 оны эхний хуралдаанаа хийж, 2024 оны дөрөвдүгээр улирлын ажлын тайлан, төслийн гүйцэтгэл болон 2025 оны эхний улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцлээ.
Өнгөрсөн улиралд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлуудад анхаарч ажилласан байна.
Онцлох ажлууд:
– Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх олон улсын жишиг хөтөлбөр хэрэгжүүлэв.
– Хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нартай тогтмол хамтран ажиллав.
– Байгаль орчны сэтгүүлчдийн мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжлэв.
– Эдийн засаг, уул уурхайн сэтгүүл зүйн чиглэлээр оюутнуудад зориулсан сургалтын агуулга, заах арга зүйг сайжруулав.
Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр тайланг 25 дахь жилдээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бөгөөд 26 дахь жилийн эмхэтгэлийг боловсруулж байна.
Хурлын үр дүн:
Энэхүү хурлаар 2025 онд хэрэгжүүлэх гол чиглэл, стратегийг тодорхойлж, Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих шинэ санаачилгуудыг хэлэлцлээ.