Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний Сүлжээний ээлжит уулзалт 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо.
Уулзалтад Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Үндэсний номын сан, Фаро Фаундэйшн, И-Монгол Академи, Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв, Глоб Интернэшнл Төв, Хэвлэлийн Хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцов.
Энэ удаагийн уулзалтаар ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс боловсруулсан ХММСБ-ын Бодлогын зөвлөмж, ХММСБ-ын Үндэсний бодлого боловсруулах шаардлага, хэрэгцээг сүлжээний гишүүдэд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Зөвлөмжийн эцэслэн сайжруулсан хувилбарыг Засгийн газрын холбогдох яам, агентлаг, УИХ-ын гишүүдэд болон бусад оролцогч талуудад илгээх юм.