Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон мэдээлэл бүхий энэхүү статистик судалгааг жилд нэг удаа хийдэг бөгөөд уг судалгаанд тухайн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунджаар 90 орчим хувь хамрагддаг.
Судалгааны тайланд сүүлийн 5 жилийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон өөрчлөлт, тэдгээрийн эзэмшил, боловсон хүчний байдлын талаарх тойм мэдээллээс гадна сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт гэсэн хэвлэл мэдээллийн ангилал тус бүрээр нарийвчилсан мэдээлэл өгдөг. Тухайлбал, телевизийн тоон өөрчлөлт, хамрах хүрээ, харьяалал, хаяг гэх мэт юм.
Хэвлэл мэдээллийн салбарт гарсан зарим онцлог өөрчлөлтүүдээс дурдвал 1999 оноос хойш төрийн эзэмшлийн ХМХ-ийн тоо огцом буурсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд телевиз, мэдээллийн сайтын тоо тогтвортой өсөж ирсэн бол өдөр тутмын сонины тоо судалгааны 21 жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байна.