Ангилал: Төсөл хөтөлбөр

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

    АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн дэмжлэг бүхий Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-гийн хамтарсан “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд “Хамтын эрэн сурвалжилга” эрэн сурвалжилах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг Хэвлэлийн Хүрээлэнгээс 2024 оны 04 дүгээр сараас 10 хүртэлх зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
    Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн онол, дадлага хосолсон 12 өдрийн танхимын сургалт, хөтөлбөрийн мөн чанар, ач холбогдлыг холбогдох иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн редакцийн удирдлагуудад таниулах, улмаар дэмжлэг авах зорилготой нэг удаагийн “IJ lab” арга хэмжээ, эрдэмтэн судлаачид, туршлагатай сэтгүүлчдийг оролцуулсан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх үр нөлөө, үүнд саад болж буй хүчин зүйлийг үнэлж, хэлэлцсэн хоёр удаагийн “Networking event” үйл ажиллагааг Хэвлэлийн хүрээлэнгийн баг тус тус амжилттай зохион байгуулаад байна.
    Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтанд сууж, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон, хот хөдөөгийн нийт 15 суралцагчид нийгэмд асуудал болж буй аливаа нэг сэдвийг сонгон авч, таамаг дэвшүүлэн, бүтээл гаргах үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгчид нь юм. Өөрөөр хэлбэл ментор багшийн удирдлага дор тэд багаараа хамтран, эрэн сурвалжилсан бүтээлээ бичиж, 2024 оны 9 сарын 15 гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлж, олны хүртээл болгохоор ажиллаж байна. Түүнчлэн хөтөлбөрийн оролцогчид нийтлэлээ бичих явцад шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэгч байгууллагаас хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг авах боломжоор хангагдах юм.

  • Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо

    Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо

    Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX) болон Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо.
    IREX болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас мэдээллийн орчин, чанартай мэдээллийг хэрхэн бүтээж ашиглаж байгааг судлах, олон улсын хэмжээнд харьцуулах боломжтой өгөгдлийг бий болгох зорилгоор “VIBE” судалгааны арга зүйг боловсруулжээ.
    МАСSS төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн Монгол Улсын мэдээллийн орчныг үнэлэх судалгааг хэрэгжүүлэн ажиллах болно.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471